Улс төрийн мэдээ

Х.Нямбаатарын сургуулиасаа түр ирсэн зорилго | Т.Даваадалай, Ч.Төгсдэлгэрийн нөхөр Б.Өсөхбаяр суллагдсан нь

Хавар Х.Нямбаатарыг ажлаа өгөх үеэр түүнийг тойрсон баривчилгаа, хэрэг шалгалтууд өрнөж байв.

Нэрлэвэл, Засаг даргын I орлогч асан Т.Даваадалай, Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалай, Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэр, түүний нөхөр Б.Өсөхбаяр, 48 цаг хоригдоод суллагдсан Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан Б.Саранцэцэг, Туулын хурдны зам бус Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотойгоор саатуулагдаад суллагдсан Б.Сэргэлэнбаатар нар. Бодитоор хуулийн байгууллагад саатуулагдаж, шалгагдсан хүмүүс энэ.

Эндээс ₮6.6 тэрбумыг угаасан гэх хэргээр Т.Даваадалайг гурван сар орчим саатуулсан, Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж, харин түүний нөхөр Б.Өсөхбаярыг сар гаруй цагдан хорьсон. Х.Нямбаатарыг тойрсон баривчилгаанаас хамгийн удаан саатуулагдсан нь эл хоёр хүн байв.

Х.Нямбаатарыг наадмын үеэр ирээд сар гаруй гаруй хонов. Эх орондоо ирсэн сар гаруйн хугацаандаа нутагтаа амарч, будаатай цай чанаж, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөө төлөөлж бөхчүүдийг шагнасан нь ил харагдсан. Харин хөшигний ард өөртэй нь ажиллаж байсан хүмүүсээ суллаад дахин гадагш явах процесс өрнөв. Хэдий Х.Нямбаатар ажлаа өгчихсөн буй ч энэ зэргийн эрх мэдэл нь түүнд буй ажээ. Учир нь Нийслэлийн МАН-ын даргын суудал, УИХ дахь 30-ын талын нөлөөллийг тэр ашиглаж чадахаар буй.

Харин эх орондоо удаагүй шалтгаан нь Нийслэлийн МАН-ын даргынх нь суудал. Хэрэв Нийслэлийн МАН-ын даргын суудлаа Ерөнхийлөгчийн талд алдвал УИХ дахь 30-ын талын хүч суларна.


83 хоног саатуулагдаад суллагдсан Т.Даваадалайг,

  • ЭХ-ийн 22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах
  • ЭХ-ийн 18.6 дугаар зүйл.Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй.

Харин Ч.Төгсдэлгэрийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиар шалгаж буй.

Харин түүний нөхөр Б.Өсөхбаярыг ямар зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хулансаран
Хулансаран

Энэ одоо сургуульд сурах ч юу л бол зүгээр визний асуудал байх. Нөгөө залуухан эхнэр нь сурч байгаа юм болов уу даа. Зариг Өнөрөө шиг хэлний курст суугаа нэртэй аялж мөнгөө үрж халбага сэрээгээ л цээжилж яваа л болов уу даа.

Холбоотой мэдээ

Back to top button