Нийгэм мэдээ

12 хүртэлх жилийн хорих ялтай Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар шалгагдаж буй хүмүүс

Ганцаар үйлдвэл 5-12, бүлэглэн үйлдвэл 20 хүртэлх жилийн хорих ялтай Үндэсний эв нэгдлийг бусниулах хэрэгт “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал  Б.Баатар, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ноорог медиагийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан, Философич С.Молор-Эрдэнэ нар шалгагдаж байна.

Эхнээс нь хөвөрдвөл,

Нэг. О.Уламсайхан нарыг мөрийтэй тоглоом, худал мэдээлэл тараасан, Үндэсний эв нэгдлийг бусниулсан хэрэгт холбон шалгасан. Огноо нь 2025 оны гурван сар. Ноорог медиагийн зүгээс сонгуулийн агуулгаар бүтээсэн "18 хоног" баримтат кинотой холбоотойгоор ийн шалгаж, гар утас, компютерыг хураан авч, баривчилсан байж болзошгүй талаар мэдээлэл хийж байв.

Хоёр. “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал  Б.Баатарыг Эрүүгийн хуулийн зургаан зүйл ангиар АТГ, ТЕГ-т шалгаж байна. Тухайлбал,

Эрүүгийн хуулийн 19.9, Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар Б.Баатарыг 2014 онд ТЕГ-аас шалгаж байсан. Шалгагдах болсон шалтгаан нь тухайн үед цацагдаж, нийгэмд дуулиан тарьсан "Тусгаар тогтнол" нэвтрүүлэгтэй холбоотой гэх. Шалгаж байх үедээ хэд хэдэн удаа Б.Баатараас мэдүүлэг, тайлбар авсан. Гэвч хэргийн үйл явц прокурор, шүүхэд шилжээгүй. Тэндээ намжсан байдаг. Харин сүүлд ямар шалтгаанаар холбогдуулан шалгаж буй талаараа ТЕГ-аас тайлбар өгөөгүй, хэрэгт холбогдох тайлбар мэдүүлгээ ч Б.Баатар өгөөгүй байгаа аж.

Гурав. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард, Шадар сайд асан Ц.Оюунбаатар тэргүүтэй хуульч, эдийн засагч нар шалгуулахаар ТЕГ-т хандсан. Тэд Харбины гэрээ, Эрдэнэс Оюу Толгой компанийн $20 саяын асуудал, Л.Оюун-Эрдэнэ ярилцлага өгөхдөө хагалган бутаргах агуулга илэрхийлсэн зэрэг нь шалгуулах үндэслэл болсон гэх мэдээлэл өгч байв.

Дөрөв. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан С.Молор-Эрдэнийг жилийн өмнө "Томокогийн найз" нэртэй подкастад орох үеэрээ Монголын түүх, Чингис хааны тухай ярьсан агуулгаар нь шалгах чиглэлийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өгсөн. Өдгөө 461- хорих ангид саатуулагдсан түүнийг Үндэсний эв нэгдлийг бусниулах хэргээр шалгаж буй. Үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өнөөдөр болно.

Эрүүгийн хуулийн 19.9. Үндэсний эв нэгдлийг бусниулах хэрэг. Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв бүлэглэн үйлдсэн бол 20 жил хүртэлх хугацаагаар хорих эсэх хэлэлцэгдэнэ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дарга нар эрх баригчдын эсрэг дуугарвал эв нэгдэл бусниулах гэлээ гээд чихчихэж болдог их субьeктив эвгүй л зүйл анги даа

Зочин
Зочин

Молор-эрдэнэ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн чинь ингэчихэв үү

хүннү
хүннү

Молор-Эрдэнэ, уг нь голыг олоод хэлчдэг хүн. Харамсалтай нь япон хүүхэнтэй саасаганаж байгаад огцом хадуурсан. Ам нь ч бузар халсан шүү. “Чингис хаан монголынх биш, Монгол гэдэг чинь зүгээр л хоч байхгүй юу даа…” гэх мэтээр..,

Холбоотой мэдээ

Back to top button