Жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хохироосон М.Батчулуун давж заалдана
Жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хохироосон нь шүүхээр тогтоогдсон иргэн М.Батчулуун давж заалдах хүсэлт гаргасан. Тэгвэл шүүх түүний давж заалдах хүсэлтийг хүлээн авсан байна. "Сэтгэцийн өөрчлөлтэй" гэх М.Батчулууны гэмт хэрэг шүүхээр тогтоогдсон тул өнгөрсөн тавдугаар сарын 6-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноосон.
Харин өнгөрсөн наймдугаар сард М.Батчулуун давж заалдах хүсэлтээ шүүхэд гаргасан юм. Улмаар түүний Давж заалдах шатны шүүх хурал удахгүй товлогдох аж.
Энэ тухай хохирогчдын гэр бүл болох П.Сувданхуяг "М.Батчулуун шүүх хурал дээр таарчхаад огт уучлал хүсээгүй. Харин ч давж заалдаж хүсэлт гаргасанд нь гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн дагуу нотлох баримтаа устгасны дараа ийм үйлдэл хийж буй нь аймшигтай. Шүүх давж заалдах хүсэлттэй танилцаж гарын үсэг зур гэсэн. Зурахгүй байсан ч давж заалдах шүүх хурал товлогдоно гэж байна" гэлээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.