Нийгэм мэдээ

"Гацуурт"-ын Л.Чинбат дайрч алсан таван адууныхаа нөхөн төлбөрийг төлөөгүй, мөрдөн шалгаж байна

"Гацуурт"-ын Л.Чинбат |2026.09.01|-нд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт согтуугаар автомашин жолоодон явахдаа таван адууг дайрч алсан осол гаргасан. Тус адууны эзэн Т.Тогтохбаяр таван адууныхаа хохирлыг 40-50 сая төгрөгөөр үнэлж буй ч Л.Чинбатын талаас уг төлбөрийг өгөхөөс түр татгалзсан, хуулийн байгууллагаас шалгаж байгаа нөхцөл байдалтай байна.

Таван адууны эзэн энэ тухай "Хурдан удмын адуунууд байсан. 40-50 саяар үнэлэгдэнэ. Л.Чинбаттай өөрийн биеэр уулзаагүй, утсаар холбогдоогүй. Харин өмгөөлөгчтэй нь утсаар холбогдож, хохирлын хэмжээгээ хэлсэн, одоогоор нөхөн төлбөр төлөөгүй байгаа" гэв.

Харин Л.Чинбатын өмгөөлөгчийн хувьд "Малчинтай нь тэр даруй өмгөөлөгчийн хувиар ярьж, болсон асуудлыг хэрхэн шийдвэрлэх хүсэлтэй байгааг нь асуусан. “50 сая төгрөг өг, хурдын удмын адуу байсан. Үгүй бол хэвлэлд хандана” гэсэн. “Өгөх боломжгүй ээ, хуулийн байгууллага шалгаж байгаа. Та өөрөө малаа маллах, харж хандах үүрэгтэй биз дээ” хэмээсэн. Малчин хүн малаа маллаж, малынхаа үр шимийг өөрөө авдаг байж, малаа өөрөө хариулж, харж хандах үүрэг гэж байх ёстой" гэх байр суурийг илэрхийлэв.

Хэрэг учрыг тухайлбал, Л.Чинбат өөрийн эзэмшлийн "Toyota Land-300" маркийн автомашин жолоодож явжээ. Энэ үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд ослын улмаас зүүн хөлөндөө бэртэл авч, Цагааннуур сумын эмнэлэгт анхан шатны тусламж аваад Улаанбаатар буцсан байна. Мөн таван адууг дайрч алсан ослын улмаас түүний жолоодож явсан машин эвдэрсэн тул сумын цагдаагийн хэсгийн журмын хашаанд машинаа орхижээ. Одоогоор тус хэргийн мөрдөн шалгах процесс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт үргэлжилж байна.


Хууль | Зөрчлийн тухай хуулийн 14.7.5.15.1.согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Үүнээс гадна дайруулсан адууны өртгийг хуулийн байгууллага тогтоосны дараа малаа дайруулсан малчинд нөхөн төлбөрийг олгох юм.

Ташрамд дурдахад, Зэлтэрээс Цагааннуур руу орох замд мал гарч ирж болзошгүйг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ байдаг. Гэвч жолооч эхний адууг мөргөөд хурдаа хасалгүй цааш явж олон адуу дараалан дайрсан байж болзошгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэгдэх процессыг бид эргэн мэдээлэх болно.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

yahaaraa adsaga 10 saya hyrchdiin, davartsan um ene huduuniihun

Зочин
Зочин

Sogtuugaar joloo bariad 5 aduu dairch alchihsan bol hariutslaga huleeh l heregtei shuu

Зочин
Зочин

Таван адуу гэдэг чинь зүгээр нэг тоо биш, айлын олон жилийн хөдөлмөр шүү дээ

Зочин
Зочин

Maliin ezend buruug ni tohood unguruh geed baigaa yum bish biz dee, huuli ni shudarga l baih heregtei

Зочин
Зочин

Согтуу жолооч зам дээр явж байгаад эхний адуугаа мөргөсөн бол хурдаа яагаад хасаагүй юм бол

Зочин
Зочин

50 say gedeg ih mungu haragdaj bolno, gehdee hurdan udmiin 5 aduunii une tsene uur shuu dee

Зочин
Зочин

Малчин хүн малаа харна гэдэг үнэн ч согтуу жолоочийн хариуцлага бас тусдаа асуудал

Зочин
Зочин

Ene hereg deer hen negniig hamgaalah bish, barimtaar ni shalgaj shiideh ni chuhal

Зочин
Зочин

Хуулийн байгууллага шалгаж байгаа нь зөв. Гэхдээ хохирогчийн эрхийг бас орхигдуулж болохгүй

Зочин
Зочин

Sogtuugaar joloo barih ni uuruu busdiin ami nasand ayul uchruulj baigaa uildel shuu

Зочин
Зочин

Адуу зам дээр гарсан байж болно, харин жолооч хурд, анхаарлаа тохируулах үүрэгтэй

Зочин
Зочин

Ene asuudliig zugeer neg mashinii osol gej harj bolohgui, 5 aduunii hohirol yrij bn

Зочин
Зочин

Малчин хүний хөдөлмөрийг “өөрөө малаа хар” гээд ганц өгүүлбэрээр үгүйсгэж болохгүй ээ

Зочин
Зочин

Hohirliin hemjeeg huuliin baiguullaga ni todorhoilood unen zuv shiideesei

Зочин
Зочин

Таван адуу дараалан дайруулсан гэх нөхцөл байдал үнэн бол жолоочийн үйлдлийг маш сайн шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Sogtuu joloodlogo deer arai l hatuu handdag baih heregtei, dahin hunii ami nasand hureh ch ersdeltei

Холбоотой мэдээ

Back to top button