НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой дугаараар буюу 1, 3, 5, 7, 9, төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Сондгой тоогоор төгссөн бол: Есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцох юм.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчлэх юм.

Улсын дугаарын тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх юм. Есдүгээр сарын 13-наас ердийн буюу нэг өдрийн хязгаарлалт үйлчилж эхэлнэ.

Тухайлбал, жолооч таны автомашины улсын дугаарын сүүлийн орон:

  • 1, 6-аар төгссөн бол Даваа гарагт
  • 2, 7-оор төгссөн бол Мягмар гарагт
  • 3, 8-аар төгссөн бол Лхагва гарагт
  • 4, 9-өөр төгссөн бол Пүрэв гарагт
  • 5, 0-ээр төгссөн бол Баасан гарагт өглөөний 08.00-20.00 цагийн хооронд дугаарын хязгаарын бүс буюу 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх замд хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button