Гадаад мэдээДЭЛХИЙ

“Spider-Man: Brand New Day” зургаа дахь долоо хоногтоо бокс оффисыг тэргүүлжээ

“Spider-Man: Brand New Day” кино зургаа дахь долоо хоногтоо амралтын өдрүүдийн бокс оффисыг тэргүүлсэн байна. Ингэснээр тус кино 2020 оноос хойш бокс оффисыг зургаан долоо хоног дараалж тэргүүлсэн хоёр дахь уран бүтээл болжээ. Ийм амжилт үзүүлсэн эхний кино нь 2022 онд нээлтээ хийсэн “Avatar: The Way of Water” юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Spider-Man: Brand New Day” 18 сая ам.долларын ашиг олжээ. Одоогийн байдлаар тус уран бүтээл нийтдээ 2.4 тэрбум ам.долларын орлого олоод байна. Харин Кристофер Ноланы “The Odyssey” амралтын өдрүүдээр 13 сая ам.долларын орлого олж, нийт 1.63 тэрбум ам.долларын ашигтай болжээ. “They Odyssey” киноны олсон ашгийн нэг тэрбум ам.доллар нь Хойд Америкийн орнуудаас бусад улс дахь борлуулалтаас орж ирсэн байна. Ингэснээр тус кино 2009 оны “Avatar” киноноос хойш анх удаа олон улсын бокс оффисоос нэг тэрбум ам.долларын ашиг олсон амжилтыг тогтоожээ.

Эх сурвалж: AP News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button