Гадаад мэдээДЭЛХИЙ

Саксони Анхальтад ялалт байгуулсан “AfD”-тэй Германы канцлер ажиллахгүйгээ мэдэгджээ

Ням гарагт /2026.09.06/ Германы Саксони Анхальт мужид сонгууль явагдаж, “AfD” нам ялалт байгуулсан юм. Ингэснээр Дэлхийн II дайнаас хойш хэт барууны үзэлтэй гэгддэг нам мужийн түвшний эрх мэдэлд хүрэв. Тодруулбал “AfD” нам 43.8 хувийн саналаар мужийн хууль тогтоох байгууллагын 83 суудлаас 39-ийг нь авчээ. Харин Германы канцлер Фридрих Мерцийн “CDU” нам 17.2 хувийн л санал авсан байна.

Мерц ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрч, сонгуулийн үр дүн “CDU” намыг үндэс суурьтай нь донсолгосон явдал болов гэжээ. Гэхдээ тэрбээр “AfD”-тэй хамтран ажиллахаас татгалзана гэж даваа гарагт /2026.09.07/ мэдэгдсэн байна. “AfD” нь цагаачлалыг эсэргүүцдэг, ОХУ-тай харилцаагаа сэргээхийг дэмждэг нам юм.

Сонгууль болохоос өмнө Саксони Анхальт мужид   явуулсан санал асуулгаар санал өгөгчдийн 87 хувь нь Мерцийн засгийн газарт сэтгэл дундуур байгаа гэжээ. Мөн Мерцийн хувийн рейтинг түүхэн доод хэмжээнд хүрсэн байгаа. Харин “AfD” нь Герман даяар хамгийн өндөр дэмжлэгтэй нам болж хувирчээ. Ийм учир тэднийг хэт барууны үзэлтэй гэж тодорхойлох нь дэмждэг олон сая хүнийг доромжилсон явдал болно гэж “AfD” мэдэгдэж байгаа юм. Мөн хамтран ажиллахаас татгалзаах нь ардчилсан бус үйлдэл гэж тус нам мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Олон нийтийн сонгуульд өгсөн саналыг үл хүндэтгэж байна гэсэн үг үү?

Зочин
Зочин

Ashguidee zailsan ni zov muu daini hinee novsh

Холбоотой мэдээ

Back to top button