Танилц: 25 саяас 537 сая төгрөг хүртэл төсвөө тануулах дарга нар
2026 оны төсвийн тодотголыг өргөн барьж, УИХ-ын чуулган болон байнгын хороодоор хэлэлцүүлж буй билээ. Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны улсын төсвөөс тодотголоор 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн гэх тайлбарыг өгсөн.
Төсвийн тодотголд, дараах Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг танажээ.
Товч агуулга: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц 20 тэрбум, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн 13 тэрбум, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа 28 тэрбум, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар 25 тэрбумыг тус тус зарцуулна.
Дэлгэрүүлбэл,
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц ирэх онд 20 тэрбум 691 сая 200 мянган төгрөгийг захиран зарцуулна. Энэ нь 2026 онтой харьцуулахад 23 сая 100 мянган төгрөгөөр хасагдсан дүн.
- Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн ирэх онд 13 тэрбум 611 сая 500 мянган төгрөгийг захиран зарцуулна.
Үүнээс урсгал зардалд - 13 тэрбум 397 сая 500 мянган төгрөгийг,
Хөрөнгийн зардалд – 214 саяыг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.
Энэ нь 2026 онтой харьцуулахад 537 сая төгрөгөөр хасагдсан дүн буюу урсгал зардлаа танаж буй төрийн албаны дарга нарын нэгд тооцогдож байна.
- Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа ирэх онд 27 тэрбум 928 сая төгрөгийг захиран зарцуулна. Энэ нь 2026 онтой харьцуулахад 155 сая 500 мянган төгрөгөөр хасагдсан дүн буюу урсгал зардлаа танаж буй төрийн албаны дарга нарын нэгд тооцогдож байна.
- Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар ирэх онд 25 тэрбум 957 сая 100 мянган төгрөгийг захиран зарцуулна.
Үүнээс урсгал зардалд – 13 тэрбум 441 сая төгрөгийг,
Хөрөнгийн зардалд – 12 тэрбум 516 сая 100 мянган төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь 2026 онтой харьцуулахад 25 сая 400 мянган төгрөгөөр хасагдсан дүн юм.
Э.БҮЖИНЛХАМ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.