Гадаад мэдээДЭЛХИЙ

Боснийн яргачин хочтой генералыг Серби баатар ёсоор оршуулсан нь Европын дургүйцлийг хүргэлээ

Дэлхийн II дайнаас хойш Европт үзэгдсэн хамгийн аймшигт аллагыг зохион байгуулсан хэрэгт буруутгагдсан Сербийн генерал Ратко Младичийг тус улс баатар ёсоор оршуулж, ёслол олон мянган хүн оролцжээ. 1990-ээд онд Балканы хэлмэгдүүлэлтийн үеэр хийсэн хэргийнхээ улмаас Боснийн яргачин хочтой болсон тэр наймдугаар сард 84 насандаа нас барсан байна. Тэр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийсэн, дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр бүх насаараа хоригдож байсан юм.

Даваа гарагийн /2026.09.07/ Сербийн нийслэл Белградад түүнд хүндэтгэл үзүүлэх гэсэн олон мянган хүн нэгэн сүмийн гадна цуглажээ. Түүний авсыг өөрийнх нь өмсдөг байсан цэргийн малгай, сэлмийг тавьсан байсан юм. Мөн авсны урд түүний цэргийн медалиудыг байршуулжээ. Младичд хүндэтгэл үзүүлж, баатар ёсоор оршуулсан нь Европын холбооны дургүйцлийг хүргэсэн байна. Европын холбооны өргөтгөлийн асуудал асуудал эрхэлсэн комиссар Марта Кос ёслолыг буруушаажээ. Тэр “Түүний шарилыг Белградад хүлээлгэн өгсөн нь Европын сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн хар бараан хуудсыг сөхөж, сануулсан явдал боллоо” гэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button