Нийгмийн

М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) энэ сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо цөлжилт, газрын доройтол, гантай тэмцэх дэлхий нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгын дор зохион байгуулагдлаа.

Эдгээр өдрүүдэд М-Си-Эс Кока-Кола компани “Ногоон бүс”-д Тогтвортой хөгжлийн чиглэлд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулахын сацуу “Цэнхэр бүс”-д зохион байгуулагдсан хурлуудад оролцож өөрсдийн бодит туршлага, цаашдын зорилтоо хуваалцсан байна.

COP17 хурлын үеэр М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав Монголын Бизнесийн Зөвлөл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Business4Land хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож, бизнесийн үйл ажиллагаандаа хөрсний доройтлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй бодит ажлууд болон туршлагаа хуваалцжээ.

Мөн ус, ундааны үйлдвэрлэлд ашигласан усыг цэвэрлэж, дахин ашиглаж буй туршлага болон ашиглалтыг нэмэгдүүлэхэд тулгарч буй бэрхшээл зэргийг хэлэлцүүлэгт оролцож, хуваалцсан байна.

М-Си-Эс Кока-Кола компани COP17-ийн Ногоон бүсэд интерактив бүүтээ байршуулж, хуванцар дахин боловсруулах явцыг олон нийтэд танилцуулжээ. Зочдод хэрэглэсэн ус, ундааны хуванцар сав нь ямар замналыг туулж шинээр төрдөг үйл явцыг танилцуулахдаа хуванцар бутлагч дугуй,  хуванцар цуглуулах автомат машин суурилуулж, дахин боловсруулах үйл явцад биечлэн оролцох боломжийг олгожээ.

Түүнчлэн хурлын талбайд хуванцар ангилах зориулалтын сав байршуулж, оролцогчдын хэрэглэсэн PET савыг эх үүсвэр дээр нь цуглуулсан байна.

Загас амьдарч болохуйц хаягдал ус бүтээсэн туршлага

М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрлэлийн технологийн явцад ашигласан бүхий л усаа 99 хувь хүртэл цэвэрлэж, загас амьдарч болохуйц түвшинд хүргэж буй туршлагаа танилцууллаа. Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх бодлогын хүрээнд тус компани хүнсний салбартаа анхдагч болж, ус цэвэрлэх байгууламжаа 2010 онд ашиглалтад оруулж байсан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button