Украины дайныг түргэн дуусгаж, харилцаагаа сэргээх хүсэлтэй байна гэж Трамп Путинд хэлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2026.09.08/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан байна. Трамп Путинтэй ярихдаа Украины дайныг түргэн дуусгаж, улмаар ОХУ-тай харилцаагаа сэргээх хүсэлтэй байна гэж хэлжээ. Кремль мэдээлснээр Путин үүнийг нь дэмжсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт /2026.09.05/ АНУ-ын тусгай элч Стив Виткофф, Жаред Кушнер нар Москвад айлчилж Путинтэй хэлэлцэж, Украины дайныг дуусгах хүчин чармайлтыг дахин эхлүүлсэн. Путиний зөвлөх Юрий Ушаков хэлэхдээ, Виткофф болон Кушнер нар дайныг дуусгах боломжит тохиролцоонд хүргэх хэд хэдэн санааг дэвшүүлсэн гэжээ. Гэхдээ тэдгээр санааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
Ушаков хэлснээр, Путин Трамптай ярихдаа ОХУ-ын зэвсэгт хүчин байлдааны талбар дээр бодит ахиц гаргаж байгаа учир зорилгоо биелүүлэхдээ итгэлтэй байна гэжээ. Мөн мөргөлдөөн үүсэхэд нөлөөлсөн суурь асуудлуудыг шийдвэрлэх шаардлага байгаа гэж Путин Трампт хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.