Иран Ойрх Дорнод дахь АНУ-ын холбоотнуудад цохилт өглөө
Мягмар гарагт /2026.09.08/ Ойрх Дорнодод өрнөж буй дайн хурцдаж, Иран тус бүс дэх АНУ-ын холбоотнуудад цохилт өгсөн байна. Тодруулбал мягмар гарагт АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал мэдэгдэл хийхдээ, Иран хөлгүүд рүү нь пуужин харвасны дараа тус улсын таван газрын тос тээвэрлэгч онгоцыг устгасан гэжээ. Үүний хариуд Иран Иорданы Аль Азрак дахь АНУ-ын цэргийн бааз руу баллистик пуужин харвасан байна.
Харвасан пуужингууд нь Аль Азрак дахь баазад их хэмжээний хохирол учруулсан гэж Иран мэдэгджээ. Харин Иордан Ираны харвасан 20 пуужингийн 18-ыг нь устгаж, үлдсэн хоёр нь хүн ам суурьшдаггүй газарт унасан гэсэн юм. Ойрх Дорнод дахь АНУ-ын холбоотнуудаас гадна Иран АНУ-ын зэвсэгт хүчний хоёр байлдааны хөлөг рүү халдах гэж оролджээ.
Йеменд Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг хуситууд Саудын Арабын хэд хэдэн хотод цохилт өгсөн байна. Хуситууд дөрвөн хотод цохилт өгсний улмаас 73 хүн бэртэж, газрын тосны дэд бүтцүүд шатжээ. Наймдугаар сард Ираны дайны нөхцөл байдал харьцангуй нам гүн өнгөрсөн ч сүүлийн өдрүүдэд АНУ, Иран харилцан гал нээж эхэлж нөхцөл байдал хурцдаад байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.