Эдийн засгийн мэдээ

Хүнсний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 21 хувиар өссөн байна

Бензиний үнэ өсөх, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ, өдөр тутмын үйлчилгээнүүдийн үнэ шууд өсөж, иргэдийн халаасыг нимгэлдэг нь нууц биш.

Өнгөрсөн наймдугаар сард шатахууны хомсдолтой, үнэ нь 300-1930 төгрөгөөр өссөн. Мөн Засгийн газраас тэтгэвэр, цалинг тодорхой хэмжээгээр өсгөхөө мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна.

Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 13 хувь, хүнсний бүлгийн үнэ 21.5 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 9.1 хувиар тус тус өссөн байна.

Улсын бүс нутгуудад тээвэрлэлттэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ харилцан адилгүй байдаг. Тэгвэл үнийн өсөлтийн шуурганд хамгийн ихээр өртсөн нь баруун бүс. Баруун бүсэд барааны бүлгийн үнэ 15.4 хувь, хүнсний бүлгийн үнэ 26.4 хувиар өсчхөж.

Жил бүрийн найман сард хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, бараа, үйлчилгээний бүлгийн үнийн өөрчлөлтийг харуулсан хүснэгт

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button