Гадаад мэдээДЭЛХИЙ

Хиймэл оюун ухаан математикчдын тайлж чадахгүй байсан асуудлын хариуг олсон гэж “OpenAI” мэдэгдэв

Математикчид олон арван жилийн турш учрыг нь тайлж чадахгүй байсан асуудлын хариуг хиймэл оюун ухаан нь олсон гэж “OpenAI” компани мэдэгдсэн байна. Тодруулбал хиймэл оюун ухаан нь Навиер-Стоксын асуудлын шийдлийг олсон гэж тус компани зарлажээ. Навиер-Стоксын асуудал нь Клэй математикийн хүрээлэнгээс гаргасан Мянганы долоон асуудлын нэг юм.

Гэвч Нью-Йоркийн их сургуулийн математикийн профессор Тристан Бакмастер “OpenAI”-ийн хиймэл оюун ухаан тус асуудлын шийдлийг олохоор ажиллаж буй ажлыг нь хурдасгасан гэж мэдэгдсэний дараа маргаан дэгджээ. Учир нь тэрбээр “OpenAI”-ийн Codex загварын хиймэл оюун ухааныг ашиглан Навиер-Стоксын асуудлыг тайлахаар ажиллаж байсан юм. Өөрөөр хэлбэл “OpenAI”-ийн мэргэжилтнүүд түүний ажлыг харах боломжтой болсон байж магадгүй гэсэн үг.

Профессор Бакмастер өөрийн вэбсайт дээр мэдэгдэл гаргахдаа “Тэдний загвар яг юу хийснийг мэдэхгүй. Бидний мэдээллийг ашигласан эсэхийг мэдэхгүй байна. Би хэнийг ч ямар нэгэн зүйлд буруутгаагүй” гэжээ. Харин “OpenAI” компанийн судлаач Себастьян Бубек мягмар гарагт /2026.09.08/ хэвлэлийн бага хурал хийхдээ Бакмастерийн ажилд нэвтрээгүй гэсэн байна.

Харин “OpenAI” мэдэгдэл хийхдээ профессор Бакмастерийн ажлын мэдээлэл хиймэл оюун ухааныг нь сайжруулахад ашиглагдсан байх магадлалыг үгүйсгэхгүй гэжээ.

Тус компани саяхан GPT-6 Astra нэртэй хамгийн сүүлийн үеийн танилцуулсан. Харин Навиер-Стоксын асуудлыг GPT-6 Astra-гаас илүү хүчин чадалтай дотоод системээ ашиглан шийдлийг нь олсон гэж “OpenAI” мэдэгджээ. Бие даан даалгавар гүйцэтгэдэг 10 мянган хиймэл оюун ухаантай агент 88 цагийн турш тус асуудал дээр зэрэг ажиллаж байж шийдлийг олсон гэж тус компани онцолсон юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button