Гадаад мэдээДЭЛХИЙ

Сингапурын ерөнхий сайдын цалин 1 сая ам.доллароор нэмэгджээ

Сингапур улс засгийн газрынхаа сайд нарын цалинг их хэмжээгээр нэмэх болжээ. Тус улсын сайд нар дэлхийн хамгийн өндөр цалинтай төрийн албан тушаалтнуудад багтдаг. Тэгвэл Сингапур засгийн газрын сайд нарынхаа цалинг 60 хүртэлх хувиар нэмж эхэлжээ. Үүний хүрээнд ерөнхий сайдын цалин нь 1 сая ам.доллароор нэмэгдсэн байна.

Одоо тус улсын Ерөнхий сайд Лауренс Вонгийн цалин жилийн 1.7 саяас 2.8 сая ам.доллар болж өсжээ. Харин шадар сайдын суурь цалин 1.4 сая ам.доллароос 2.3 сая ам.доллар болж өсөж байгаа юм. Бусад нарийн цалин төрд хэр удаан ажилласнаас хамаарч 1.4-2.2 сая ам.долларын цалин авна.

Ерөнхий сайд Вонг энэ талаар мэдэгдэл хийхдээ, цалингийн нэмэгдлээ зохих сайн үйлсийн аянд зарцуулна гэсэн байна. Тэр мөн “Улстөрчдийн цалин бол маргаантай, хүнд сэдэв. Энэ мөнгөн дүн бол ихэнх иргэдийн авдаг цалингаас өндөр тул сингапурчууд цалингийн нэмэгдлийг сайн хянаж, нухацтай хандаж буйг би ойлгож байна. Гэхдээ энэ асуудал бол эцсийн эцэстээ улс орноо урагшлуулан хөгжүүлэхэд шаардлагатай улс төрийн чанартай манлайллыг ирэх жилүүдэд хадгалж чадах эсэх тухай юм” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай сайд нар жинхэнэ цалин нь Сингапурын сайд нарт дөхөж очихгүй ч улсаа иддэг орлогыг нь тооцвол сингаагийнхнаас хэд дахин өндөр

Холбоотой мэдээ

Back to top button