НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: "Чингис хаан" ОУНБ, Багануур, Багахангай чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиална

"Улаанбаатар смарт карт" ХХК цахим хуудсаараа дамжуулан UBCARD аппликейшн ашиглан хот орчмын чиглэлийн автобусны суудлаа захиалах боломжтой" гэх агуулгатай мэдээлэл гаргасан. Уг мэдээллийг олон нийт "Улаанбаатар хот дотор иргэдэд үйлчилдэг чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах юм байна" гэх зэргээр ташаа ойлголт авчээ.

Бид энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад "Энэ нь "Улаанбаатар смарт карт" ХХК-аас гаргасан мэдээлэл. Хот хооронд явдаг чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжгүй. Зөвхөн "Чингис хаан" ОУНБ, Багануур, Багахангай чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button