Гадаад мэдээДЭЛХИЙ

БРИКС холбооны уулзалтад оролцохоор Путин Энэтхэгт газардлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БРИКС-ийн 18 дугаар дээд хэмжээний уулзалтад оролцохоор өнөөдөр /2026.09.11/ Шинэ Делид иржээ. Түүнийг Энэтхэгийн Гадаад хэргийн дэд сайд Кирти Вардхан Сингх угтан авчээ. Тус холбооны уулзалт есдүгээр сарын 12, 13-нд Шинэ Делигийн Бхарат Мандапам төвд болно.

Дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин уулзалтад оролцохоор Энэтхэгт ирсэн нь 2020 оны Галваны мөргөлдөөнөөс хойш тус улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ ач холбогдолтой. Мөн Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто, Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах ас-Сиси, Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед нар иржээ. Бразилийн Ерөнхийлөгч Лула да Силвагийн оронд Гадаад хэргийн сайд Мауро Виейра тус улсыг төлөөлж уулзалтад оролцож байгаа юм.

Кремлийн зөвлөх Юрий Ушаковын хэлснээр Путин айлчлалын эхний өдрөө Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, "INNOPROM" үзэсгэлэнг үзэх аж үзнэ. Мөн Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгч Дилма Русеф, Рамафоса нартай хэлэлцээ хийх юм. Сонирхолтой нь Путин Ши Жиньпинтэй бүрэн хэмжээний хэлэлцээ хийлгүй, богино хугацаанд уулзах болжээ. Тэд арваннэгдүгээр сард Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт дээр бүрэн хэмжээний хэлэлцээ хийнэ эгж Ушаков хэлсэн байна.

Худалдааны тэнцвэргүй байдал

Путиний айлчлаын үеэр Энэтхэг, ОХУ-ын худалдаа гол сэдэв болж байна. ОХУ, Энэтхэг хоорондын худалдаа 60 тэрбум ам.доллар давсан. Хоёр улс 2030 он гэхэд худалдаагаа 100 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан байгаа юм.

2026-2027 оны санхүүгийн жилийн эхний улирал буюу дөрөвдүгээр сараас зургаадугаар сард Энэтхэг ОХУ-аас импортолсон бараа өмнөх оны мөн үеэс 52.59 хувиар өссөн байна. Тус хугацаанд хоёр талын худалдаа 26.82 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 23.61 тэрбум ам.доллар нь ОХУ-аас худалдан авсан боловсруулаагүй газрын тос байв. Харин Энэтхэгээс ОХУ руу гаргасан экспорт 1.24 тэрбум ам.доллар байгаа юм. Өөрөөр хэлбэл Энэтхэгийн хувьд ОХУ-тай хийсэн гадаад худалдаа нь 25.58 тэрбум ам.долларын алдагдалтай байна.

Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн сайд Пиюш Гойал айлчлалын өмнөх өдөр /2026.09.10/ энэ тэнцвэрийг засахгүйгээр 100 тэрбум ам.долларын зорилтод хүрэхгүй гэдгийг сануулсан. Энэтхэгээс ОХУ-д суугаа Элчин сайд Винай Кумарын хэлснээр хоёр улсын удирдагчид Энэтхэгийн бараа ОХУ-ын зах зээлд нэвтрэх нөхцөл, Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны бүс байгуулах гэх мэт сэдвээр хэлэлцэх юм.

Эх сурвалж: TASS, Bloomberg, ,Al Jazeera, The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Путлер
Путлер

Онгоцтой нь дэлбэл.

Зочин
Зочин

GADAAD YAMNII DED SAID UGTAN AVCHEE KKKK

Холбоотой мэдээ

Back to top button