Гадаад мэдээДЭЛХИЙ

Халдлагын улмаас Саудын Араб газрын тос тээвэрлэх чухал хоолойн үйл ажиллагаагаа зогсоолоо

Саудын Араб Ойрх Дорнодын дайны улмаас Зүүн-Баруун чиглэлийн газрын тос дамжуулах хоолойны үйл ажиллагааг түр зогсоолоо. Тодруулбал Зүүн-Баруун чиглэлийн газрын тос дамжуулах хоолой дроны халдлагад өртсөн байна. Багдад болон Эр-Рияд тус халдлагыг Ирак дахь террорист бүлгүүд үйлдсэн гэж мэдэгджээ. Тус улсад Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг. Халдлагатай холбогдуулан Ирак өнөөдөр /2026.09.12/ зэвсэгт хүчнийхээ нэгэн командлагчийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Зүүн-Баруун хоолой нь Арабын хойгийг дамнан 1,200 км үргэлжилдэг. Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэхэд хүндрэл тулгараад буй нөхцөл байдалд Саудын Араб тус хоолойгоор дамжуулан Улаан тэнгисээр газрын тос экспортолж байсан юм.  Сүүлийн хэдэн сар тус хоолойгоор өдөрт 4-5 сая баррель газрын тос тээвэрлэж байсан нь дэлхийн нийт нийлүүлэлтийн 4-5 хувьтай тэнцэх үзүүлэлт.

Саудын Арабын Улаан тэнгисээр хийж буй газрын тосны экспортод Ирак дахь бүлэглэлээс гадна Йемен дэх хуситууд хүндрэл учруулж байгаа. Эр-Рияд хуситуудын эсрэг цэргийн тусламж үзүүлэхийг Вашингтоноос хүсжээ. Наймдугаар сард Ираны дайн харьцангуй нам гүн байсан бол саяхнаас АНУ, Иран нар харилцан цохилт өгч эхэлсэн. Үүний улмаас газрын тосны үнэ тавдугаар сарын дунд үеэс хойш анх удаа 100 ам.доллар даваад байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button