О.Цогтгэрэл: Эрх баригчдын авлига, албан тушаалын наймаа улс орныг сүйрэл рүү хөтөлж байна
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “ТЭСО группийн 2 цэцэрлэг улсаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг” гэх мэдээлэл хийсэн бөгөөд АН-ын дарга О.Цогтгэрэл дараах мэдэгдлийг хийлээ.
Тэрбээр “Л.Энх-Амгалан сайд өөрөө 2022 оны зургаадугаар сарын 20-нд “Байгууллагын дэргэдэх цэцэрлэг ажиллуулах санаачилгыг ТОП 100 ААН-үүд манлайлж ажиллана” гээд цахим сүлжээнд нийтлээд ТОП 100 ААН-үүдээ Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд цуглуулж, мэдээлэл хийгээд хүсэлт тавьсан.
Энэ нь улсын цэцэрлэгийг байгууллага дээрээ үнэ төлбөргүй ажиллуулж байраар хангаж өгөөч ээ гэсэн хүсэлт.
Тэгээд анх ТЭСО-гийн дэргэд СХД-ийн 55 дугаар цэцэрлэгийн харьяа цэцэрлэгийг байгуулсан. Дараа нь тэр цэцэрлэг татан буугдсан нь үйлдвэрийн байр шилжсэнтэй холбоотойгоор улсын ХУД-ийн 322 дугаар цэцэрлэгийн харьяа цэцэрлэг одоо шинээр ажиллаж байгаа юм байна. Зөвхөн цэцэрлэг ажиллуулахын тулд ТЭСО групп 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нэмээд дахин 500 сая төгрөгөөр тохижуулж, бүх тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй улсын цэцэрлэгт ашиглуулж байгаа. Ийм л үйл явц.
Улсаас нэг ч төгрөг авалгүй энэ бүхнийг хийгээд одоо тэнд 150 хүүхэд хүмүүжиж байна. Энэ бол МАН-ынхаа даргатай АН-ын даргыг нь адилхан болгох гэж үзэж байгаа арга ядсан авлигачдын үйл ажиллагаа. Л.Энх-Амгалан сайд мартаж, санадаг өвчтэй болсон бол тэрийгээ үзүүлж харуул.
Харин Ерөнхий сайдын хамаарлын Их Засаг тэргүүтэй 3 сургууль аль хэзээний хэдэн арван жилээрээ санхүүжилт аваад явж байгаа юм байна лээ шүү. Авлигачид авлига хулгайгаа сөргүүлж тавиад амжихгүй шүү.
Энэ эрх баригчдын чинь авлига, албан тушаалын наймааны асуудал, айдсын тогтолцоо улс орныг сүйрэл рүү хөтөлж байна” гэлээ.
Хэвлэл мэдээллийнхэн уг цэцэрлэгүүд нь улсын төсвөөс ямар нэг санхүүжилт авдаг эсэхийг тодруулахад тэрбээр ТЭСО үнэ төлбөргүй байраар хангаж, харин тэр цэцэрлэгийг эрхлэгч болоод албан ажилтнуудыг улсаас томилуулан ажиллуулж байгааг тодотголоо.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хуцалгүй төсвөө батал чи цатгалан болохоор тоохгүй байна бид өлсөж үхлээ новшоо