Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ: АНУ Иранд дайны гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй

НҮБ-ын Иран дахь баримт шалгах бие даасан олон улсын баг пүрэв гарагт /2026.09.17/ мэдэгдэхдээ хоёрдугаар сард АНУ Иран Минаб хотын охидын сургуульд цохилт өгсөн гэж үзэх үндэслэлтэй хэмээжээ. Мөн тус цохилт нь дайны гэмт хэрэг болно гэдгийг мэргэжилтнүүд мэдэгдсэн байна. Мөн олон улсын баг өнгөрсөн жилийн сүүлээс энэ жилийн эхэн үеийн хооронд Иранд явагдсан засгийн газрын эсрэг жагсаалын үеэр Иран хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэжээ.

Мэргэжилтнүүдийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа юм. Тэд тайлангаа бичиж дуусгаад Женев хот дахь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүлээлгэн өгнө. Баримт шалгах баг мэдэгдэл хийсний дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Кэлли хэлэхдээ, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл хүний эрхийн төлөө юу ч хийж байгаагүй гэж шүүмжилжээ. Мөн одоо явагдаж буй дайнд зөвхөн Ираны тал л дайны гэмт хэрэг үйлдсэн гэсэн байна.

Хоёрдугаар сарын 28-нд дайн эхлэх үед Ираны Минаб хот дахь охидын бага сургууль цохилтод өртөж 156 энгийн иргэн амь үрэгдсэн. Мэргэжилтнүүд дүн шинжилгээ хийж АНУ тус сургуульд “Tomahawk” загварын пуужингаар цохилт өгсөн гэх дүгнэлтэд хүрсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button