АНУ Ираны төлөөлөгчдийг Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохыг зөвшөөрнө хэмээв
АНУ-ын Төрийн департамент пүрэв гарагт /2026.09.17/ мэдэгдэл хийхдээ Ираны эрх баригчид ирэх долоо хоногт Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохыг зөвшөөрнө гэжээ.
Тодруулбал АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч “Ираны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд зорчих хөдөлгөөний хязгаарлалт тавина. Мөн бодлогын дагуу тансаг хэрэглээний болон бусад бараа бүтээгдэхүүн худалдан авахыг хориглоно. Энэ удаагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн өнгөрсөн жилийнхээс цөөн байна” гэсэн юм.
Өмнө нь АНУ-ын Засгийн газар Ираны төлөөлөгчдөд дэлгүүр хэсэхийг хориглож, тэдний зорчих хөдөлгөөнийг НҮБ-ын төв байр, Ираны НҮБ дахь төлөөлөгчийн газар, НҮБ-д суугаа Ираны элчин сайдын өргөө болон Нью-Йоркийн Жон Кеннедийн олон улсын нисэх онгоцны буудлын хооронд хязгаарладаг байжээ. НҮБ-ын 1947 оны төв барилгын тохиролцооны дагуу АНУ гадаадын дипломатуудад виз олгох ёстой юм. Гэхдээ Вашингтон мэдэгдэл хийхдээ аюулгүй байдал, терроризм, гадаад бодлогын шалтгааны улмаас зарим виз авах хүсэлтийг хүлээн авахгүй байж болно гэдэг байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.