Грийнландын талаар Данитай тохиролцоонд хүрсэн гэж Трамп мэдэгджээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт /2026.09.18/ мэдэгдэл хийхдээ Грийнландын талаар АНУ Данитай тохиролцоонд хүрсэн гэсэн байна. Тодруулбал АНУ Грийнланд дээр цэргийн томоохон байр суурьтай болж, Вашингтоны өрсөлдөгчид тус арал дээр бааз барихыг хориглох тухай хэлэлцээнд хүрсэн гэж тэр хэлжээ.
Трамп өөрийн сошиал хуудас дээрээ энэ талаар мэдэгдэл хийхдээ “Миний өгсөн чиглэлийн дагуу АНУ-ын албан тушаалтнууд Дани болон Грийнландын төлөөлөгчидтэй хамтран ажиллаж, Грийнланд болон АНУ-ын аюулгүй байдлыг хамгаалахын тулд Грийнландад шаардлагатай арга хэмжээ авах бүрэн боломжийг АНУ-д үүрд олгох баталгаа авсан” гэсэн байна. Тэрбээр уг тохиролцоог АНУ-ын хувьд мөрөөдөл биелсэн явдал хэмээсэн юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэл хийхдээ энэхүү тохиролцоо нь Вашингтоны үндэсний аюулгүй байдлын тал дээр Грийнландттай холбогдуулан санаа зовж байсан зүйлийг бүрэн шийдсэн гэжээ. Данийн ерөнхий сайдын тамгын газар мэдэгдэхдээ энэхүү тохиролцоо нь НАТО-гийн аюулгүй байдлыг чангатгана гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.