Гадаад мэдээДЭЛХИЙ

Washington Post: Ираны дайнд амь үрэгдсэн АНУ-ын цэргийн тоо Пентагоны мэдээлснээс өндөр

АНУ, Израил нар Иранд цохилт өгч эхлүүлсэн дайны үеэр амь үрэгдсэн АНУ-ын цэргийн алба хаагчдын тоо Пентагоны олон нийтэд мэдээлсэн тооноос өндөр байж магадгүй гэж “The Washington Post” сонин мэдээлжээ.  Тус сонин нэрээ нууцалсан таван албан тушаалтнаас мэдээлэл авч дор хаяж 22 цэргийн алба хаагч амиа алдсан гэж мэдээлсэн байна. Пентагоны мэдэгдэхдээ дайны улмаас 18 цэрэг амь үрэгдсэн гэж мэдэгдээд байгаа.

Өөр нэг нэрээ нууцалсан албан тушаалтан хэлэхдээ, олон нийтэд мэдэгдээгүй нас баралтын тохиолдлууд Ираны дайнтай шууд шууд холбоотой биш аж.Ойрх Дорнодод мөргөлдөөн үргэлжилж байх үед тэнд үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын цэргийн алба хаагчид нас барсан тохиолдлууд үүнд багтсан гэж тэр албан тушаалтан хэлсэн байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет “Washington Post”-ийн мэдээллийг үгүйсгэсэн байна. Тэрбээр өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ энэ мэдээллийн бүх зүйл худал гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button