Саудын Араб чухал ач холбогдолтой газрын тосны хоолойн үйл ажиллагаагаа сэргээж, нефтийн үнэ буурав
Саудын Араб Зүүн-Баруун газрын тосны хоолойн ажиллагааг сэргээсэн гэж гурван эх сурвалж мэдэгджээ. Тус хоолойг дроны халдлагын улмаас есдүгээр сарын 13-нд зогсоосон юм. Ираны дайны улмаас Ормузын хоолойн тээвэрлэлт зогсонги байдалд орсны дараа Саудын Араб Зүүн-Баруун хоолойг ашиглан газрын тосны экспортоо явуулж байсан. Тэрхүү хоолойн үйл ажиллагаа удаан хугацаагаар зогссон бол дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн асуудал улам даамжрах эрсдэлтэй байсан юм.
Зүүн-Баруун хоолойн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн гэх мэдээллийн дараа Брент маркийн газрын тосны фьючерсийн үнэ 2 гаруй ам.доллароор буурч, есдүгээр сарын 8-наас хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Брент маркийн газрын тос нь дэлхийн газрын тосны жишиг үнэ болж өгдөг. Саудын Араб тус хоолойгоор өдөрт 4 сая хүртэлх баррель газрын тос шахах боломжтой. Нэгэн эх сурвалж хэлснээр “Saudi Aramco” компани газрын тос шахалтыг 4 сая баррельд буцааж хүргэхээр төлөвлөж байгаа гэжээ. Гэхдээ Зүүн-Баруун хоолойн бүрэн хүчин чадлаар ашиглахын тулд хэдэн долоо хоног шаардагдаж магадгүй гэж өөр нэгэн эх сурвалж хэлсэн байна.
Э х сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.