Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп, Зеленский нар Ерөнхий Ассамблейн хажуугаар уулзаж энхийн хүчин чармайлтын талаар хэлэлцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хажуугаар уулзаж, хэлэлцсэн байна. Зеленский хэлснээр тэд дайныг хэрхэн дуусгах, эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй байх талаар хэлэлцсэн гэжээ.

Хоёр улсын удирдагч 40 орчим минут сууж ярилцсан байна. Уулзалтын дараа Зеленский сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Киев эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй байх тухайд ОХУ-тай ямар ч байдлаар тохиролцоонд хүрэхэд бэлэн байна гэжээ. Украинаас ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгч буй цохилтыг дангаар нь зогсоох талаар огт хэлэлцээгүй гэж Зеленский нэмж хэлсэн байна.

Мөн тэр Трамптай хамт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, гурван талын хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэдгээ дахин илэрхийлсэн юм. АНУ Москваг ямар нэгэн байдлаар хэлэлцээрийн ширээний ард суулгах арга замыг олгон гэж найдаж байна гэж тэр нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button