Ц.Элбэгдоржид хуулийнхан хилийн хориг тавьж чадаагүй тул тэр хил давжээ
"Эпштейний сонсгол"-оор нүүр нь улалзаж мэдэх байсан Ц.Элбэгдоржид хуулийнхан хилийн хориг тавьж чадаагүй тул, тэр дахин эх орноосоо гарч оджээ.
АНУ руу хилийн дээс даваад зургаан жилийн нүүр үзсэн Монголын Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сая наадмын үеэр гэнэтхэн эх орондоо ирсэн.
Интерполоор эрэн сурвалжлагдаж буй түүнийг Тавантолгойн орд газрын Хятадын компанид 100 жилийн хугацаатай өгөхийг завдсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ шалгаж байсан билээ. Гэвч нэгэнт өөр улс руу явсны араас шалгалтын ажиллагаа хийхэд хүндрэл үүсэж, царцсан. Харин түүнийг Монголын хилээр нэвтэрсний дараа холбогдох хэргийг нь сэргээж, наадмын өмнөхөн яллагдагчаар татав.
Ингэхдээ АТГ тайлбар, мэдүүлэг авах мэдэгдэл хүргүүлсэн. Харин Ц.Элбэгдорж АТГ-т мэдээлэл өгөхөөр очихдоо “2024 оны сонгуулийн өмнөхөн миний нэрийг ашиглаж, муухай гүтгэлгүүд явсан байдаг. Шүүгч рүү зохиомол хэрэг өгч, олон улсын эрэн сурвалжлах интерпол руу миний нэрийг явуулсан. Жил гаруй шалгасны эцэст энэ бол улс төрийн шалтгаантай юм байна гээд хүчингүй болгосон байдаг. 2023 оны 9-р сараас хойшг 3 жил шалгасан байдаг. Надад ямар нэг хууль зөрчсөн юм байхгүй. Уг нь би СОР17 хуралд оролцох урилгатай байгаа. АТГ-аас өнөөдөр ирээд мэдүүлэг өгөөч гэж дуудсан учраас өгөх гээд хүрээд ирлээ. Ямар асуудлаар тайлбар авахыг нь мэдэхгүй байна. Өмнө нь надад хамруулан шалгаж байсан авилга, албан тушаалын хэрэг чинь тогтоогдохгүй байна аа гээд хаагдаж байсан юм. Юу ч гэсэн мэдүүлгээ өгөх гээд хүрээд ирлээ" гэж байв.
АТГ ийн дуудаж мэдүүлэг авч чадсан ч хилийн хориг тавиулж чадаагүй байна.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "Ц.Элбэгдоржийг дуудаж мэдүүлэг, тайлбар авсан. Шүүхэд хилийн хориг тавьж, хязгаарлалт тогтоолгохоор хүсэлт өгсөн ч шүүх хангаж шийдвэрлээгүй" гэх мэдээллийг өгөв.
Үргэлжлүүлэн тухайн агуулгыг Дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхээс тодруулахад "АТГ-аас Ц.Элбэгдоржид хилийн хориг тавих агуулгаар манайд хандаагүй. Иймд шүүх хурал болоогүй, татгалзсан шийдвэрийг гаргаагүй" гэв.
Ямартай ч Ц.Элбэгдоржид хилийн хориг тавьж чадаагүй, тэрбээр дахин гадагш явсан нь тодорхой боллоо.
Ташрамд дурдахад, Жеффри Эпштэйн 2019 онд хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял сонссон бөгөөд бэлгийн мөлжлөгийн хэрэгтэн байсан түүнтэй нэр холбогдсон улс орнуудын төрийн албан тушаалтнуудын файл, материалууд ээлжлэн задарсан. Манай Монголын нэр бүхий улстөрчидтэй, тухайлан хэлвэл экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай холбоотой илэрцүүд ч гарч ирсэн байдаг.
Улмаар Ж.Эпштейнтэй холбогдсон Монголын улстөрчид, түүнийг тойрсон асуудлаарх нээлттэй сонсголыг |2026.10.07|-нд зарласан.
Сонсгол санаачлагч Б.Баярбаатар "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ч.Сайханбилэг нар оролцож болно. Гэхдээ түр хорооны сонсгол биш учир гэрчээр дуудахгүй. АНУ-ын Хууль зүйн яам руу бичиг явуулсан. Энэ сонсгол зөвхөн иргэдэд мэдээлэл өгөх зорилготой” гээд буй.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
goyo goyo manaihan neg iimerhuu kkkk
Элбэгдорж буруугүй байсан бол уг сонсголд орох байсан. Даанч хулчийгаад зугтсаныг бодоход тэр буруутай, Эпштейнтэй хүүхэн зуучлахад хамтран ажилласан нь үнэн боллоо.
Тарвагны нүхний шүүгчдиййг зайлуулаачээ одоо ирэхгүйгээр явцан сонсголын дараа эрэн сурвалжлах хэрэгтэй
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох гарц л үлдлээ