Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Герман эрдэмтэд хүний эсийн молекул насыг 60 жилээр залуужуулжээ

Герман эрдэмтэд хүний эсийн молекулын насыг их хэмжээгээр бууруулах арга илрүүлжээ. Тодруулбал судлаачид 80 настай хүний цусны эсийг үүдэл эс болгон хувиргасан нь 20 нас хүрэхгүй хүний эстэй адил молекул настай болсон байна.

Тодруулбал Боннын их сургуулийн эмнэлэг болон Боннын их сургуулийн судлаачид боловсорч гүйцээгүй улаан эсийг мэдрэлийн үүдэл эс болгон дахин программчилсан байна. Эдгээр үүдэл эс цаашид тархины эс болон хөгжих боломжтой юм. Дахин программчлах явцад хөгшрөлттэй холбоотой молекулын маркерууд шинэчлэгдэж, эсүүдийн молекул нас 60 гаруй жилээр залуужжээ. Эрдэмтэд тус судалгааны үр дүнг “Aging Cell” сэтгүүлд нийтэлсэн аж.

Өмнө нь хэрэглэж байсан эсийг залуужуулах аргуудаас ялгаатай нь энэ удаагийн судалгаанд эсүүд аажмаар залуужсан байна. Ингэснээр эрдэмтэд эсэд гарсан өөрчлөлтүүдийг урт хугацааны турш ажигласан юм. Хувирал удаан явуулдаг арга нь эсийг хэрхэн залуужуулах болохыг ойлгоход чухал мэдээлэл өгч, насжилттай холбоотой өвчний эмчилгээг судлахад тус болж магадгүй байна.

Хүний нь олон зуун төрлийн эсээс бүрддэг. Эдгээр эс бүгд үр тогтсон ганц өндгөн эсээс үүсдэг учир ижил генетикийн мэдээлэл агуулдаг. Гэвч эсүүд хөгжих явцдаа тодорхой үүрэг гүйцэтгэхээр төрөлжиж өөрчлөгддөг юм. Төрөлжин хөгжсөн эс цаашид өөрчлөгддөггүй. Энгийн нөхцөлд арьсны эс элэгний эс болдоггүй гэсэн үг.

Тэгвэл технологийн хөгжлийн тусламжтай төрөлжсөн эсэд тавигдсан биологийн хязгаарлалтыг давах боломж гарч иржээ. Эрдэмтэд төрөлжин боловсорсон зарим эсийг дахин программчилж, өөр төрлийн эс болгон хувиргаж чаддаг болсон. Тодруулбал арьсны эсийг мэдрэлийн эд үүсгэх чадвартай эс болгон хувиргаж болно. Ийнхүү эсийг хувиргахдаа эрдэмтэд генийн идэвхжилийг зохицуулдаг транскрипцийн хүчин зүйлс хэмээх уургуудыг ашигладаг байна. Эдгээр уураг нь эс ДНХ-ийнхээ аль хэсгийг ашигладгийг өөрчлөх байдлаар шинэ төрлийн эс болгон хувиргадаг аж.

Боннын их сургуулийн эмнэлгийн Сэргээн засах мэдрэлийн биологийн хүрээлэнгийн захирал, профессор Оливер Брюстле “Бид энэ аргыг ашиглан бүрэн төрөлжин хөгжөөгүй улаан эсийг мэдрэлийн үүдэл эс болгон шууд хувиргасан” гэж хэлжээ. Тус их сургуулийн эрдэмтэд өмнөх туршилтуудаараа энэ аргыг ашиглан гарган авсан мэдрэлийн эсүүдийг хулганын тархинд шилжүүлэн суулгасан байна. Суулгасан эс хулганын мэдрэлийн эсүүдтэй амжилттай холбогдсон юм.

Харин энэ удаагийн судалгаагаар эсийг дахин программчлах явцад үүсдэг нэгэн онцгой үзэгдэлд эрдэмтэд анхаарлаа хандуулжээ. Тэр үзэгдэл нь эсийн молекулын нас эрс буурч, залуужих үзэгдэл юм. Энэ талаар Оливер “Энэ удаагийн судалгаагаар бид өөр үзэгдлийг онцлон авч үзсэн юм. Тодруулбал, эсийг дахин программчлах явцад нас нь молекулын түвшинд мэдэгдэхүйц залуужиж байгааг судалсан” гэж хэлжээ.

Эсүүд хэр хэмжээгээр залуужсаныг тогтоохын тулд эрдэмтэд молекулын цаг, ялангуяа эпигенетикийн цаг хэмээх биологийн үзүүлэлтүүдийг шинжилсэн байна. Нас ахих тусам хүний ДНХ-д хуримтлагддаг химийн өөрчлөлтүүдийг шинжилж, эсийн биологийн насыг тооцоолоход эпигенетикийн цагийг хэрэглэдэг юм.

Эдгээр химийн өөрчлөлт нь ДНХ-ийн дарааллыг өөрчилдөггүй. Харин генетикийн тодорхой мэдээлэл хэр давтамжтай ашиглагдахыг өөрчилдөг. Аль генийг ямар үед ашиглахыг зохицуулдаг механизмыг эпигенетик гэж нэрлэдэг юм. Эпигенетик нас нэмэгдэх тусам тодорхой зүй тогтлоор өөрчлөгддөг учир эрдэмтэд үүнийг ашиглан эс молекулын түвшинд ямар настай гэдгийг тооцоолох боломжтой.

Тэгвэл дахин программчилсан 80 настай хүний эсүүд 20 хүрээгүй настай хүнийхтэй адил молекул насны үзүүлэлттэй болжээ. Өөрөөр хэлбэл программчлалын үр дүнд эсийг 60 гаруй жилээр залуужуулсан байна. Оливер “Эпигенетикийн түвшинд залуужсан эсүүд үнэхээр залуу эсүүдийн шиг үйл ажиллагаагаа явуулж байсан” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Science Daily

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

German erdemted esiin molekul nasiig zaluujuulsan gsn chin 80 nastai hun 20 nas hurj bna gdgiig unshood gaihlaa shd

Зочин
Зочин

Улс төрчид өөрсдөө хөгшрөхгүй байх аргыг эхлээд энэ эрдэмтдээс олж авах хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

Bonn-ii ih surguuliin erdemted huniig zaluujuulag arga olloo gsed tsever shine shinjleh uhaan bolloo

Зочин
Зочин

Монголын өвгөд хөгшид маань хүртэл ийм технологи гарч ирээд залуужчихдаг бол сайхан аа

Зочин
Зочин

Ene shinjleh uhaanii ололт amjilt gsed l setguul deer bgaa yum shig sonin l medee bna shd

Зочин
Зочин

Хүний эсийн молекул насыг 60 жилээр залуужуулна гэдэг чинь яг л шинжлэх ухааны уран зөгнөл шиг сонсогдож байна

Зочин
Зочин

Uuh ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag

Зочин
Зочин

Эрдэмтэд юу олж нээснээ ярьж байхад манай улстөрчид болохоор өдөржин л хоорондоо хэрэлдэж суудаг юм

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

80 настай хүний цусыг залуужуулаад 20 настай болгоно гэхээр цаашид хүн төрөлхтөн мөнх амьдрах юм шиг байна

Зочин
Зочин

Хүний биеийн эс бүхэн ижил генетикийн мэдээлэлтэй байдаг гэдгийг энэ судалгаа маш тодорхой харууллаа

Зочин
Зочин

Ene buh uildel n zver l ard tumnii tarhiig ugaah gesen neg shou l bolж bna shd

Зочин
Зочин

Улаанбаатар хотынхоо утааг арилгаж чадахгүй байж дэлхийн шинжлэх ухаан яриад яах вэ дээ бид нар

Зочин
Зочин

Zasgiin gazarin shuidiig haraad baigaad l zver l ulsiin mungiig uursduu zartsuulah arga l bna

Зочин
Зочин

Эпигенетикийн цаг гэдэг зүйлийг ашиглаж хүний биологийн насыг тооцоолдог болсон нь үнэхээр мундаг байна

Зочин
Зочин

Ene 3 ih nayd tugrugni asuudal bol zver l 2027 onii uls toriin tom zokhioldol bna

Холбоотой мэдээ

Back to top button