Улс төрийн мэдээ

Монголбанкны 6.9 их наяд төгрөгийн алдагдал | эцэст нь хэн төлөх вэ?

Монголбанк өөрийн хуримтлагдсан алдагдлын нэг хэсгийг Засгийн газрын бонд гаргаж барагдуулах саналыг 2027 оны төсөвт оруулж ирлээ. Алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүний 1-1.5 их наядыг бондоор төлүүлэхээр тусгасан байна. Энэ мөнгө эцэстээ хэний халааснаас гарах вэ, мэдээж татвар төлөгчдийн халаасыг тэмтэрнэ.

Алдагдал хаанаас үүссэн бэ?

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар "Алдагдал нь 2012 оноос хойш хуримтлагдсан бөгөөд 6.9 их наяд төгрөг байгаа. Хуулиараа энэ алдагдлыг Засгийн газар бонд гаргаж барагдуулах зохицуулалттай. Яагаад хуримтлагдсан бэ гэдэг асуултын тухайд, үе үеийн Засгийн газрын хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нөлөөлсөн. Ипотекийн зээлийн санхүүжилт, тэтгэврийн зээлийг тэглэсэн, БНХАУ-тай хийсэн своп хэлцэл гэх мэтийг дурдаж болно. Энэ алдагдлыг хуулийн хүрээнд барагдуулах санал оруулсан. Сангийн сайд өчигдөр энэ талаар дуугарч байна лээ” хэмээн хариулав.

Ерөнхийдөө, Засгийн газар бонд гаргана гэдэг нь шууд утгаараа өр. Тэр өрийг эргээд төсвөөс, өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн төлсөн мөнгөөс эргэн төлөх учиртай. Энэ нь эдийн засгийн энгийн логик бөгөөд тоо хэмжээг нь тооцоход мэргэжлийн дүгнэлт хэрэгтэй. Нөгөө талаас Э.Анарын хэлснээр энэ нь хуульд заасан зохицуулалт. Мөн нийгмийн ашигтай хөтөлбөрүүдийн зардал гэж үзвэл, төв банк ганцаараа бус төр хэсэгчлэн хариуцах нь зүйтэй.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвөөр нийтдээ 21 их наяд төгрөгийн нэмэлт өр бий болгох гэж байна гэж шүүмжлэгчид хэлж байгаа. Үүнд Монголбанкны алдагдал нэмэгдвэл өрийн дарамт өснө гэж хэлж болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Mongolbanknii 6.9 ih nayd tugrugni aldaag ard tumen l tuluud duusna shd

Зочин
Зочин

Улс орноороо өрөнд баригдчихсан байхад төв банкны алдагдал гэж барагдашгүй өр нэмэгдсээр л байх юм

Зочин
Зочин

E.Anar guai 2012 onoos hoish huvrimtlagdasan gj helj bna, tgd ter ueiin darga nar n hariutslagagui uldene gju

Зочин
Зочин

Монголын төр алдагдал хүлээх болохоороо л татвар төлөгчдийн халаас руу гараа дүрдгээ хэзээ болих вэ

Зочин
Зочин

Ipotekiin zeel bolon tetgevrin zeel tegsen ners l mungu ugaasan tom lobi bsan shd

Зочин
Зочин

Төв банкны гаргасан алдагдлыг Засгийн газрын бондоор хаана гэдэг чинь шууд л ард түмний нуруун дээр ачаа болно

Зочин
Зочин

Hyatad-tai hiisen swap heltsel gsed l ard tumneer tuluulj bgaa n tsever l hulgai shd

Зочин
Зочин

Улаанбаатар хотод амьдарч байгаа жирийн иргэд бид нар яагаад энэ олон тэрбум төгрөгийн өрийг төлөх ёстой гэж

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

Улс төрчид өөрсдөө буруу бодлого явуулж алдагдал үүсгэчихээд эцэст нь татвар төлөгчдөд үүрүүлдэг

Зочин
Зочин

Монголбанкны удирдлагууд үүсгэсэн алдагдалдаа яагаад хувь хүнийхээ хувьд хариуцлага хүлээдэггүй юм бэ

Зочин
Зочин

Zasgiin gazarin amlalt gsn n zugeer l 1 jiliin dotor hoishlodog zavaan yum bolloo shd

Зочин
Зочин

6.9 их наядын алдагдалтай ажиллачихаад дээр нь дахиад бонд гаргана гэдэг чинь дампуурсны шинж

Зочин
Зочин

6.9 их наядын алдагдалтай ажиллачихаад дээр нь дахиад бонд гаргана гэдэг чинь дампуурсны шинж

Зочин
Зочин

6.9 их наядын алдагдалтай ажиллачихаад дээр нь дахиад бонд гаргана гэдэг чинь дампуурсны шинж

Холбоотой мэдээ

Back to top button