Нийгмийн

“Уран гулгалтын” улиралдаа бэлэн үү?

Нийслэлийн хот тохижилт, үйлчилгээний салбарын өвлийн бэлтгэл ямар байгааг өчигдөр орсон цас “шалгав”. Явган хүний зам талбайд халтиргаа гулгаа ямар байгаа талаарх иргэдийн болон ТҮК-ийн ажилчдын сэтгэгдлийг хүргэе.

Бид үүрийн 03 цагт гэрээсээ гарч 05 цагаас ажлаа эхлүүлдэг. Цас орохоор ажлын ачаалал ихэсдэг. Зам дээрх мөсийг гар аргаар л цохиж хусахгүй бол баргийн техник тоног төхөөрөмж арилгахгүй. 

“Цасны гуталтай хэрнээ л энэ гөлгөр зам дээр халтирч уначих гээд биеэ чангалж явах хэцүү юм. ААН-үүд эргэн тойрныхоо замыг цэвэрлэх ёстой юм болов уу, хэн хариуцахыг мэдэхгүй байна”

“Хүйтэн өвөлтэй хотод ийм гялгар чулуугаар зам тавьсан нь буруу. Ямар ч гуталтай хүн халтирах нь ойлгомжтой. Үүнээс болж иргэд эрүүл мэнд, санхүү мөнгө гээд олон зүйлээрээ хохирдог”

Бид ачилтын машинтайгаа 6 цагт ажилдаа гараад зам дагуу ажилтнуудынхаа хусаж овоолсон цасыг ачдаг. Давс, элсээ сайн цацсан учраас авто замын халтиргаа харьцангуй гайгүй байна.

"Хүйтэн өвөлтэй хотод ийм гялгар чулуугаар зам тавьсан нь буруу. Ямар ч гуталтай хүн халтирах нь ойлгомжтой"

“Дулаан хувцсаа өмсөөд, болгоомжтой яваарай гэж захия даа. 11 дүгээр хорооллоос Монгол банкны энд хүрэх гэж нэлээд халтирлаа”

“Хайлаастаас Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг орох гээд гарсан юм.  Явган хүний замаар цас, мөс, шавхай ихтэй, явахын арга алга”

Б.Мөнхсарнай

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чингисийн талбайг гялгараар хийсэн дуракууд гэр бүлээрээ халтирч л байгаа байх даа

Холбоотой мэдээ

Back to top button