Нийгмийн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финланд Улсад төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар аравдугаар сарын 22–24-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн байгууллага, төрийн өмчит компанийн удирдлага, урлаг соёл, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл багтжээ.

Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан болон УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, С.Одонтуяа, Д.Ганбат, Б.Уянга, П.Сайнзориг, Н.Алтаншагай, М.Нарантуяа-Нара, Ж.Амгаланбаатар, Ч.Лодойравсал, Б.Бат-Эрдэнэ, С.Лүндэг нар айлчлалын бүрэлдэхүүнд багтжээ.

Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Финланд Улсад хийж буй энэхүү айлчлал нь 11 жилийн дараах айлчлал юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button