Францын Парис, Марсель гэх мэт хотуудад үймээн дэгджээ
Бямба гарагт /2026.10.24/ олон зуун мянган жагсагч нар Франц даяар амьжиргааны зардал, тэгш бус байдал нэмэгдэж буйг эсэргүүцэн жагссан байна. Тус улсын Дотоод хэргийн яам мэдээлснээр жагсаалд 410 мянга гаруй хүн оролцжээ. Харин зохион байгуулагчид жагссан хүний тоо хавь илүү байсан гэж мэдээлжээ.
Жагсаалын хажуугаар Парис, Марсель, Лион, Бордо зэрэг хотуудад үймээн дэгдсэн байна. Тодруулбал Парис хот дахь жагсаал дууссаны дараа маск зүүсэн залуус цугларахад цагдаа нар усан буу ашиглажээ. Тухайн үдэш бороо орж хүйтэрсэн тул цугларсан залуус тарсан байна. Харин Францын хоёр дахь хамгийн том хот болох Марсельд залуус цугларан хогийн сав шатааж, зам хаан цагдаа болон цэргүүд рүү чулуу шиджээ. Үймээн дэгдээгчид тус хот дахь хоёр үнэт эдлэлийн дэлгүүрийг тоносон байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Франц даяар үймээн дэгдэж олон тооны аж ахуйн нэгж тонуулан, дэд бүтэц шатан хохирол амссан. Энэ удаад тус улсын эрх баригч нар хууль сахиулах ажлыг чангатгахын тулд 70 мянган цагдаа болон цэрэг дайчилжээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.