“Star Trek”, “X-Men”-ий од, алдарт жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
Английн буурай амьдралаас дэлхийн хэмжээний од болсон алдарт жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгссөн байна. Тэрээр “Star Trek: The Next Generation” цувралд ахмад Жан-Люк Пикард, “X-Men” кино франчайзын профессор Чарльз Ксавьерийн дүрийг бүтээснээрээ олонд танигдсан. 2010 онд хатан хаан II Элизабет жүжгийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд “Sir” буюу ноён цол оноосон юм.
Түүний Х платформ дээрх хуудсанд Патрикийг таалал төгссөн талаар мэдэгдэл оруулжээ. Тус мэдэгдэл дээр “Ноён Патрик Стюарт өчигдөр Лос-Анжелес дэх гэртээ, хайрт эхнэр Саннигийнхаа халамж, асаргаан дор таалал төгслөө” гэсэн байна.
Патрик 18 насандаа кино урлагийн салбарт хөл тавьж, 1960-аад оноос “Royal Shakespear Company”-гийн гишүүний хувьд театрын тайзнаа амжилт олсон юм. Тэрээр 1987-1994 онд гарсан “Star Trek: The Next Generation” телевизийн цувралд тоглосноороо дэлхий дахин танигдсан. “Star Trek” нь уран зөгнөлт жанрын хамгийн алдартай цувралуудын нэг билээ. Тэрээр 2000 онд гарч эхэлсэн “X-Men” цувралын эхний ангиас эхлээд 2022 онд гарсан “Doctor Strange in the Multiverse of Madness” кинонд профессор Чарльз Ксавьерийн дүрийг бүтээсэн.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.