У.Хүрэлсүхийн нэр хүндээ аврах арга нь бэлэн мөнгө тараах хувилбарт шилжив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр "Нэр хүнд нь тогтвортой өсч буй улс төрч хэвээр байна" гэсэн мэдээллээ цацуулаад, өнөөдөр Оюутолгойн ногдол ашгийг ард түмэнд бэлэн мөнгөөр өгөх агуулгаар Ерөнхий сай сайд, Сангийн сайдаа суулгаж байгаад нээлттэйгээр дүрэмдэв.
Аваагүй, цаасан дээр "ОК" гэж тохиролцоогүй Оюутолгойн ногдол ашгаар эхлээд, Засгийн газар улсын төсөвт суулгах замаар юунд үрэхээ жагсааж, парламентаар хэлэлцүүлсэн. Энэ нь маргаан дагуулангуут өнөөх л авахаар тохиролцоогүй ногдол ашгаа "Баялгийн санд хийнэ" гэж хоёр удаагаа олон нийтээ хуурсан юм. Удаах нь Ерөнхийлөгч өнөөх л авахаар эцэслэн тохиролцоогүй ногдол ашгийг "Ард түмэнд бэлэн мөнгөөр тараах хувилбар"-ыг камерын өмнө Засгийн газартаа тулгаж үзлээ.
Ингэж Оюутолгой төслийн авах нь эцэслэн тохироогүй буй ногдол ашгийг Засгийн газар хоёр удаа, Ерөнхийлөгч дахин нэг удаа хэрхэн хэрэглэх агуулгаар дуугарч, хий аргумент үүсгэчхэж буй нь энэ.
- 2008 онд МАН, АН сонгуульд орохдоо ЭТТ-гоос иргэдэд бэлэн мөнгө тараах амлалт өгч, алдарт Чалкогийн өр үүсгэж байв.
- 2020 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх амлалт өгч, энэ балансыг эдүгээ "Эрдэнэс монгол" үүрч яваа.
Улстөрчид карьерынхаа ямар үед олон нийтэд бэлэн мөнгө тараах хувилбар ярьж эхэлдэг бэ гэвэл, нэр хүндээ аврах, сонгуульд өрсөлдөхийн өмнө, нэг тавцан эсвэл буух эрсдэлийн өмнө ийм амлалтууд өгсөн харагддаг. Энэ жишгийг У.Хүрэлсүх дахин давтах санаархлаа илэрхийлж байгаа нь энэ.
Хотын дарга асан Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн хэвлэлийн зөвлөх Ц.Ганзориг нарын өгсөн мэдээллийг базаад харахад У.Хүрэлсүх нь,
- Бага тэнгэрт асар өндөр үнэтэй хаустай бөгөөд өөрийн хадгаламжаас ердөө 1.2 тэрбум төгрөг зарлагадсан тул ерөнхий эх үүсвэр тодорхойгүй.
- Тэрбээр өөртөө хөшөө урлуулсан агаад энэ мэдээллийг өнгөрсөн жил гаруйн хугацаанд сошиалаас хүчээр түүн устгах ажлыг эрчимтэй хийсэн,
- Түүний ажлын албаны даргаар ажиллаж ирсэн М.Энх-Амгалан удирдах зөвлөлд нь багтсан "Монгол цэргийн нэгдсэн холбоо" НҮТББ нь хотоос 1000 м.кв газар авч, 22 давхар барилга бариулж буй.
- Ерөнхийлөгчийн машинуудыг өөрийн нэр дээр авдаг гэх н.Нямдаваа гэх залуугийн үнэтэй автомашинуудын цуглуулгыг мэдээлсэн иргэдийг хууль шүүхийн байгууллага саатуулан шалгадаг байдал зэрэг анхаарал татах олон нюансууд нийгэмд үүсчхээд байна.
Нэг ёсондоо хувийн бизнес гардан хийсэн түүхгүй, МАН-ын Зүүний хүчний холбооноос улс төрийн карьераа эхлүүлсэн У.Хүрэлсүхийн хөрөнгө орлого, хууль шүүхийн байгууллага дахь ил цагаан нөлөөллийг олон нийт ухамсарт байдлаар таньж мэдэх явц сүүлийн саруудад хүчтэй явагдаж байна. Нөгөө талд хотын дарга асан Х.Нямбаатар "Ерөнхийлөгч огцор" гэж дуугарсан нь хоосон шүгэл биш болж таараад буй.
Монголын улс төрийн тавцанд хүчээр шахам тасралтгүй арваад жилийн турш лидер хийж яваа У.Хүрэлсүхийн нэр хүндийн муу цэг эдүгээ цаг дээр үргэлжилж байна.
Тэр ийм цагт гарч ирээд, "Оюутолгойн ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараачихбал яадаг юм" гэж Засгийн газрын тэргүүндээ камерын өмнө тулгачхав. Энэ нь яг л 2020 онд Х.Баттулга дахин Ерөнхийлөгчид нэр дэвших зорилгоор ахмадын тэтгэврийг тэглэх чиглэлийг МАН-ын Засгийн газарт тулгачхаж байсантай ижилсэх кэйс юм.
Ялгаатай нь, тухайн үед Үндсэн хуулиар Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхтэй байв. Харин эдүгээ бол У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн эрэмбээс буусныхаа дараа очиж болох хамгийн өндөр суудал нь МАН-ын дарга. Цаашлаад 2028 оны сонгуулийг УИХ-д удирдах орж Засгийн газар тэргүүлэх эсэхээ шийдэх өрсөлдөөний талбар байж болох. Ийм хувилбарууд эс бол Ерөнхийлөгчийн өндөр суудлаас буухаасаа өмнө олон нийтийн шүүх хурлаар ороод, бүр шалдаа буух эрсдлийн өмнө тэр бэлэн мөнгө яриад гарч ирж буй нь хэн хүнд уншигдах хэлэмж юм.
Эдүгээ ердөө долоон сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. МАН ч, АН ч дотроо төрийн тэргүүний өндөр эрх мэдлийн өмнө дотооддоо "Одоо 1 жил үлдлээ, 10 сар л тэсчихбэл..." гэхчлэн ярьсаар, цаг хугацаа нь наашилж л байна.
Утгачлан хэлбэл, эдүгээ Ерөнхийлөгчийн энэ мэт тулгалтыг Засгийн газар, парламент хүлээн авахаас шууд татгалзаж болох цаг үедээ "азаар" азаар л иржээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ulun huuhen uuruuguu hichee?!?
Аа муу хулгайч
Орлогоо нотол. Очдог газраа оч.
Шаамий гичий удахгүй жангаа гудрах байлгүй чи хахаха
Тарааж болохгүй
Эдийн засагч Н.Энхбаяр хэлсэн байна ш дээ.Мөнгө төрөөвөл инфляци өснө гээд