Оюу толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх дээрх Төрийн гурван өндөрлөгийн зөрүүтэй байр суурь
Төрийн гурван өндөрлөг Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах дээр илэрхийлсэн байр сууриуд нэгдмэл бус байна. Он цаг, хэлсэн үгсийг нь тухайлбал,
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх |2026.11.03|: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг орж ирсэн тухай бүрд нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал гэж бодож байна. Мөнгийг дансанд хэзээ, яаж хийх талаар Засгийн газар хууль эрх зүйн хүрээнд дүрэм журмаа боловсруулаад ажиллах хэрэгтэй. Гурван их наядаас орж ирсэн тухай бүрд нь иргэдийнхээ дансанд шилжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй.
Ерөнхий сайд Н.Учрал |2026.10.23|: Ногдол ашиг авахаа харилцан тохиролцсон. Одоо бид тоон дээрээ эцэслэж тохиролцоод орж ирсэн ногдол ашгийг хуваарийн дагуу Хуримтлалын санд хийж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулна. Хоёр их наяд төгрөгөөр дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхгүй. УИХ-ын гишүүдийн гаргасан саналууд байхгүй болж байна. Одоо ингээд ямар ч зовлонгүй боллоо.
УИХ-ын дарга С.Бямбацогт |2026.10.23|: Засгийн газар гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төлөвлөж тооцсон. Эрчим хүчний дутагдал манай улсад байна. Өвөл халаалттай, тог цахилгаантай байх уу гэдэг маш том тулгамдсан асуудал болж байна. Гэтэл Оюутолгойн ногдол ашгийг “Алаагүй баавгайн арьсыг арав хуваах” гэж ярьсаар байгаад аль ч үгүй болчихлоо. Харамсалтай байна.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүхийн буруу шүү.
Баялагийн санд иргэдийн нэр дээр оруулсан нь дээр дээ