Сэрэмжлүүлэг I Прокурорын байгууллагын нэрийг барьж иргэнээс 3.4 сая төгрөг залилжээ
Хууль хяналтын байгууллагын нэрийг барьж, иргэдийг залилах шинэ төрлийн луйвар гарсаар байна. Энэ оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд прокурорын байгууллагаас ярьж байна хэмээн иргэний дансан дахь 3.4 сая төгрөгийг залилан авсан хэрэг гарчээ.
Залилагчид "Таны дансаар хууль бус гүйлгээ хийгдэх эрсдэл үүссэн тул мэдээллээ яаралтай баталгаажуул" гэж сандproperty, хохирогчийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн кодыг (OTP) хууран авч, мөнгийг нь өөр данс руу шилжүүлсэн байна.
Хууль хяналтын байгууллага болон банкнаас иргэд рүү утасдаж, интернет банкны нууц үг, нэвтрэх нэр, гүйлгээний код хэзээ ч асуудаггүй тул үл таних хүнд хувийн мэдээллээ өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.