Гадаад мэдээДЭЛХИЙ

Парагвайд олон сая хүний данс царцсаны дараа Ерөнхийлөгч нь огцорлоо

Парагвайд улс төр болон санхүүгийн хямралын улмаас том банк дампуурсан тул Ерөнхийлөгч Сантиаго Пена пүрэв гарагт /2026.11.05/ ажлаа хүлээлгэн өгчээ. Тус улсад үүсээд буй хямралын голд нь “Ueno” банк байгаа юм. Ерөнхийлөгч Пенагийн засаглал дор “Ueno” банк хэдхэн жилийн дотор үл мэдэгдэх, жижиг цахим банкнаас томоохон тоглогч болж хувирсан байна. Тодруулбал “Ueno” банк Парагвайн насанд хүрсэн хүн амын 60 орчим хувь нь харилцагч болсон гэж мэдэгдэж байжээ.

Өнгөрсөн даваа гарагт /2026.11.03/ Парагвайн Төв банк “Ueno” банкийг төлбөрийн чадваргүй болсон гэж үзэн, дампуурлаа зарлахыг тушаасан юм. Үүний улмаас гурван сая иргэний хадгаламж царцаж, олон зуун мянган айл өрх өдөр тутмын хэрэглээ, хоол хүнс худалдаж авах мөнгөгүй болсон байна. Уг явдлын дараа “Ueno” банкны удирдлагуудыг баривчилж, томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм.

Тус банк 2023 оны сүүлээр цахим банк хэлбэрээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл Төв банкнаас авсан. Тухайн үед Төв банк Ерөнхийлөгч Пенагийн засаглал дор үйл ажиллагаа явуулж байсан юм. Лхагва гарагт /2026.11.04/ сөрөг хүчин болон эрх баригч намын хууль тогтоогч нар “Ueno” банкны дампууралд Ерөнхийлөгч Пенаг буруутгаж, түүнийг огцруулах хөдөлгөөнийг эхлүүлжээ. Учир нь Пена өнгөрсөн оны эхэн үе хүртэл тус банкийг удирдаж, хувьцааг эзэмшдэг байсан аж. Тэр хувьцаа эзэмшиж байснаа зүгээр л нэг хөрөнгө оруулалт гэж өмгөөлжээ. Пүрэв гарагт түүнд ирэх улс төрийн дарамт нэмэгдсээр байсан тул Пена ажлаа өөрийн хүслээр хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button