НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 12-нд болох үйл явдал.

  • 08:00 цагт: Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 95 жилийн ойн хүрээнд “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болно. 
  • 09:00 цагт: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг НҮБ-ын байранд болно.
  • 10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
  • 13:00 цагт: “Д.Нацагдорж судлалын хөгжлийн үе шат: Баримт бичгийн үнэ цэн” лекц уулзалт Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болно.

-ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны онол, арга зүй, дотоодын болон олон улсын туршлага сургамжийн талаар эрдэм шинжилгээний хурал болно. 

-“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг эрх зүйн мэдлэг, олон талт яриа хэлэлцээгээр бэхжүүлэх нь” сэдэвт сургалт, дугуй ширээний ярилцлага хэвлэлийн хүрээлэнд болж байна. 

-"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

Орон нутагт:

  • Архангай аймагт бүсийн буюу таван аймгийн ТАХ-дын зөвлөгөөн болно.
  • Орхон аймгийн “CuMo Arena”-д хүчит 128 бөхийн барилдаан болно.
  • Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

  • -“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна. 
  • -Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

  • -Сенегалын нийслэл Дакар хотноо Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.
  • -Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.
  • -Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна. 
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button