НИЙГЭМНийгэм мэдээ

2029-2030 онд 10-12 дугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулна

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 45.1 хувийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулж байна. Одоогоор зөвхөн 1-5 дугаар ангийн сурагчид тус хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд дунд, ахлах ангийн хүүхдүүдийг 2027 оноос эхлэн үе шаттайгаар хамруулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, 2027-2028 оны хичээлийн жилээс 6-7 дугаар ангийн сурагчдыг, 2028-2029 онд 8-9 дүгээр ангийн сурагчдыг, 2029-2030 онд 10-12 дугаар ангийн сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд хамруулах тооцоо гаргасан байна. Хөтөлбөрийн хүрээнд 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн өдрийн хоолны зардал одоогоор 4700 төгрөг байгаа бол 2027 оноос 5845 төгрөг болгоно. Мөн 6-7 дугаар ангийн сурагчдыг хамруулахад ирэх оны төсөвт 50 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button