НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн замыг цэвэрлэхээр 1,280 хүн ажиллаж байна

Нийслэлд цас орж эхэлсэнтэй холбогдуулан нийслэл, дүүргийн зам талбайн цэвэрлэгээ хариуцсан байгууллагууд бэлэн байдлаа хангаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд бодис 6,669 тонн, давс 10,038 тоннын нөөц бүрдүүлжээ.

Зам цэвэрлэгээний 48 байгууллагын 1,280 хүн, давс, бодис цацах 96 машин, цас түрэх, хусах 40 механизм, явган замын 174 бичил төхөөрөмжийг бэлэн байдалд ажиллаж байна. Цас орж эхэлмэгц гүүрэн байгууламж, туннель, өгсүүр, уруу зам, гол уулзвар, автобусны буудал зэрэг халтиргаа гулгаа үүсэх эрсдэл өндөртэй байршилд давс, бодисыг нэн тэргүүнд цацаж эхэлсэн байна.

Иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох, явган зорчигчдыг зөвхөн гарцаар гарах, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-д орчны 50 метр хүртэлх зам талбайн цасыг цас орсон даруйд цэвэрлэхийг уриалж байна. Өнөөдөр /2026-11-13/ баасан гарагийн 17:00 цагийн байдлаар Өвөргүнтийн давааны автозамд шүүрдэлт хийгдэж байна. Автозамын зорчих хэсэг халтиргаа гулгаагүй хэвийн байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button