Улс төрийн мэдээ

ТББХ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг 77.8 хувийн саналаар дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, санал хураасан юм.

Санал хураалтад 18 гишүүн оролцсоноос УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Баярмаа, Э.Болормаа, С.Бямбацогт, Э.Баярмаа, Ц.Даваасүрэн, Б.Жавхлан, Ч.Лодойсамбуу, Б.Чойжилсүрэн, Ч.Ундрам, Ө.Шижир, Б.Энхбаяр нар дэмжсэн бол Б.Батбаатар, Н.Номтойбаяр, Б.Пүрэвдорж, Н.Учрал нарын гишүүд татгалзсан байна. Иймд У.Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтийг гишүүдийн 77.8 хувь нь дэмжлээ. Улмаар санал дүгнэлтийг УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.

М.Дэвээжаргал

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button