НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан сумын цахилгаан эрчим хүчний гэмтлийг засварлахаар ажиллаж байна

"Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан сум, төмөр замын 7 дугаар зөрлөгийг эрчим хүчээр хангадаг 110/35 кВ-ын Багахангай дэд станцын 40 МВА чадалтай трансформаторын 110 кВ-ын талын оруулгын хэсэгт ноцтой гэмтэл үүсэж, тосны битүүмжлэл алдагдсаны улмаас трансформаторын тос их хэмжээгээр гоожиж, тоног төхөөрөмжийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

"ЦДҮС" ТӨХК-ийн мэргэжилтнүүд өнөөдөр буюу (2026.11.20)-ны өдрийн 06:00–19:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний хангамжийг түр тасалж, гэмтлийг бүрэн арилгахаар ажиллаж байгаа юм.

Энэ талаар Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын менежер Г.Дагвадоржоос тодруулахад, "Гэмтлийг засварлах ажил хийгдэж байгаа бөгөөд 19 цагаас өмнө залгаж хэвийн болгохоор төлөвлөж байна. Дулаан болон хэрэглээний халуун ус зэргийн генератор залгаж түр шийдвэрлэсэн" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button