НИЙГЭМНийгэм мэдээ
Аврагчид уснаас 117 хүн аварч, 48 тээврийн хэрэгслийг татан гаргажээ

Монгол орны нийт гол, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтсон ч дээгүүр нь явган болон машинтай явах боломжтой болж зузаараагүй байна. 2026.01.01-2026.11.18 хүртэл гол, нуурын мөсөнд цөмөрсөн 20, гол, нуурын усанд суусан 42 дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Аврагчид уснаас 117 хүн аварч, 48 тээврийн хэрэгслийг татан гаргав.
Иргэд, малчид, тээвэрчид та бүхэн зам товчлох, цаг хожих зэргээр гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчиж, өөрийн болоод бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулахыг байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.