НИЙГЭМ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал С.Лувсангомбыг сүүлчийн замд нь үдлээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат барилгачин, хурандаа генерал Сономын Лувсангомбыг өнөөдөр (2026 оны 11 дүгээр сарын 20) сүүлчийн замд нь үдэж, гүн хүндэтгэл үзүүллээ.

Сономын Лувсангомбо нь цэргийн албанаас ажлын гараагаа эхэлж, цэргийн инженер мэргэжил эзэмшин, эх орныхоо төлөө олон арван жил хүчин зүтгэсэн төрийн зүтгэлтэн байлаа.

Тэрбээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд зэрэг хариуцлагатай албыг хашихдаа улсын бүтээн байгуулалт, барилга, хот байгуулалт, батлан хамгаалах болон хилийн хамгаалалтыг бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Монгол Улсад 1960-аад оноос олгож эхэлсэн хурандаа генерал цолыг түүхэнд нийт найман эрхэм хүртжээ. Тэдний хамгийн сүүлчийнх нь болох Сономын Лувсангомбо 102 насандаа таалал төгсөж, Монгол Улс сүүлчийн хурандаа генералаа өнөөдөр үдлээ. Түүний эх орныхоо төлөө зориулсан хөдөлмөр зүтгэл, бүтээн байгуулсан үйлсийг үеийн үед хүндэтгэн дурсах болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button