НИЙГЭМНийгэм мэдээ

2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Дуурлиг нарсны дурсгалт газраас 2000 орчим жилийн настай Хүннүгийн язгууртны томоохон булшийг малтан судалж, 413 эд өлгийн зүйл илрүүлжээ. БНСУ-ын Үндэсний музейн мэдээлснээр энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс өнөөг хүртэл илрүүлсэн Хүннүгийн үеийн хамгийн том булш юм.

Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, БНСУ-ын Үндэсний музейн судлаачид 2023 оноос хамтран малтсан Дуурлиг нарсны 160 дугаар булш нь есөн үе чулуун дараастай, газрын гадаргаас доош 14.5 метр гүн бүтэцтэй аж. Үүдэвчийг оролцуулсан нийт урт нь 73 метр хүрчээ. Малтлагаар модон авсны ёроолоос 15 ширхэг хавтгай хаш эдлэл, мөн Ромын эзэнт гүрний нутагт үйлдвэрлэсэн байж болзошгүй тунгалаг шилэн аяганы хагархай олдсон байна.

Эдгээр олдвор нь Хүннү гүрэн Хан улс болон Евразийн бусад бүс нутагтай худалдаа, соёлын өргөн харилцаатай байсныг судлах чухал баримт болох юм.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button