НИЙГЭМ

Увс аймагт жирэмсэн болон 0-10 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг бууруулжээ

Корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Увс аймгийн онцгой комисс хуралдаж /2020.02.17/ дараах шийдвэрүүдийг гаргажээ.

1.    Авто замуудын постуудын хяналт шалгалтыг идэвхжүүлэх, шаардлагатай чиглэлд пост нэмж гаргах

2.     Корона вирусийн халдвараас  урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, албан байгууллага аж ахуйн нэгжүүд ажлын тусгай горим шилжиж, штаб байгуулан мэдээ мэдээллийг төв штаб мэдээлэлж  ажиллах

3.     Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын цагийг өглөө 09:00 цагаас эхлүүлэх

4.    Жирэмсэн болон  0-10 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг 6 цаг болгох

5. 2020.02.21-26-ний өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг  шийдвэрүүдийг гарган холбогдох газрууд ад хэрэгжилтэд  хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button