Нийгмийн

Мэргэжлийн байгууллагууд чиглэл тус бүрээр хяналт тавин ажиллаж байна

Короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Баянхонгор аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд хамтран хүн амын хөл хөдөлгөөн ихтэй газруудад чиглэл тус бүрээр хяналт тавьж ажиллаж байна.

Тухайлбал Өлзийтийн замын пост дээр ОБГ, ЦГ, Эмнэлэг, МХГ, Авто тээврийн төв, Зооноз зэрэг байгууллагуудын албан хаагчид 24 цагийн эргүүлд гарч зорчигчдын халууныг хэмжих зэргээр эрүүл мэндийн үзлэг хийгдэж байгаа бол худалдаа үйлчилгээний төв, хот хоорондын тээврийн автобусуудад ариутгал халдваргүйтлийг тогтмол хийж байна. МХГ-аас гаргасан хуваарийн дагуу Бурхант эх, Акос зэрэг гурван ААН ариутгал халдваргүйтлийг ААН-дэд хийж байна.

Эргүүл, пост, ариутгалын эдгээр үйл ажиллагаанууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруултал өдөр тутам явагдах болно.

Image may contain: one or more people, car, sky, outdoor and nature

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button