НИЙГЭМ
Нөөцийн үхрийн мах 7700, хонины мах 6700 төгрөгийн үнэтэй борлуулагдана
Даваа гаригаас /2020.3.9/ эхлэн нийслэлийн зургаан дүүргийн 279 цэгт нөөцийн махыг худалдаалж эхэлнэ.
Маргаашнаас буюу гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргаж эхлэх юм. Монгол Улсын Засгийн газраас энэ онд 20 мянган тонн мах нөөцлөх үүрэг өгснөөс 13 мянга 200 тонныг нөөцлөөд буй.
Энэ жил Нийслэлийн зургаан дүүргийн 279 цэг, хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдах юм байна. Үнийн хувьд нэг килограмм тутамд,
- Үхрийн мах 7700 төгрөг
- Хонины мах 6700 төгрөг
- Ямааны мах 6200 төгрөгөөр борлуулагдана.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөөцийн мах гэхэд хонины мах арай л их үнэтэй байна