НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Эмээлт”-ийн ченжүүд туйлдан, муудсан арьс, ширээ хог дээр аваачин хаяж байна

“Эмээлт” захын дагуух замаар явж байхад томоо гэгчийн цэлгэр том хашаан дотор 3000 гаруй адууны шир дэлгэн хатаасан нь хамгийн түрүүнд нүдэнд тусав. Бүгдийнх нь сүүлийг тасдаж авчээ.

“Манайх эдгээр ширийг 18 мянган төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл өнөөдөр үнэгүй болчихлоо. Түрүүчээсээ үнэр орох гээд  байхаар нь ингэж дэлгэн, хатааж байна. Монголд цавууны үйлдвэр баригдсан сураг дуулдсан. Тэднийг авчих болов уу гээд горьдлого тээж сууна. Хэрвээ авахгүй бол хог дээр аваачиж хаяхаас өөр сонголт бидэнд байхгүй. Складанд дахиад 1000 гаруй адууны шир бий” хэмээн санаа алдах түүнийг Л.Отгонбаяр гэдэг. Арьс, шир, түүхий эдийн ченжээр 20 гаруй жил ажиллаж буй түүнтэй ярилцлаа.

ЦАВУУНЫ ҮЙЛДВЭР АВАХГҮЙ БОЛ АДУУНЫ 4000 ШИРЭЭ ХОГ ДЭЭР ХАЯХААС ӨӨР СОНГОЛТ АЛГА

-Цавууны үйлдвэрт ширээ тушаах талаар хөөцөлдсөн үү. Нааштай хариу сонсох магадлал хэр байгаа вэ?

-Монголд цавууны үйлдвэр баригдсан сураг гарсан. Тэр үйлдвэрийнх нь хүчин чадал хэр юм бол. Ингэж хатааж байгаад тус үйлдвэрт борлуулчих юм сан. Тийм л горьдлого тээж сууна. Гэхдээ тэгэх магадлал тун бага. Хэрвээ хүчин чадал сайтай байсан бол өнөөдөр “Эмээлт”-д илжирч байгаа энэ олон адууны арьснуудыг аваад, бүтээгдэхүүн хийчихмээр юм. Зөвхөн манайх гэлтгүй бүх ченжүүд ийм хүнд байдалд орсон. Бид үнэхээр туйлдаж байна, яах учраа олж ядан сууна.

-Танайх адууны ширээ давсалсан уу?

-Давслаагүй. Нэг кг давс 350 төгрөгийн үнэтэй. Адууны нэг ширийг давслахад 3-4 кг давс орно. Хаашдаа үнэгүй болчихсон, БНХАУ руу гаргах боломжгүй байгаа ширийг 1500 шахам давслаад ямар ч нэмэргүй. Дэмий мөнгө үрэхээс өөрцгүй. Энэ олон адууны ширэнд овоо их давс орно.

ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАЖ АВСАН ШИРНҮҮДЭЭ 150 000 ТӨЛӨН БАЙЖ ХОГ ДЭЭР ХАЯУЛНА ГЭЭД БОД ДОО

-Танай ширийг Цавууны үйлдвэр авахгүй бол цаашид хэрхэх вэ?

-Хогон дээр аваачиж хаяхаас өөр аргагүй. Өнгөрсөн жил манайх 12 машин адууны шир хог дээр аваачиж хаясан. Нойтноороо байсан болохоор ковшигоор өргүүлээд л ачуулсан. Өндөр үнээр худалдаж авчихаад хогийн машинд 150 000 төгрөг төлөн байж хогийн цэг дээр аваачиж хаяулна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Үүнийг төр засаг анзаардаг, мэддэг болов уу. Ухаалаг төртэйгийнхээ горыг л амсаж сууна, бид.

-Тэгэхээр энэ жил эрсдэлээ сайтар тооцсон байх. Коронавирусийн халдварын улмаас санхүүгийн хямрал хүнд цохилт болов уу?

-Дахиж алдан, хэдэн зуун сая төгрөгийг хохирохыг мэдээж хүсэхгүй шүү дээ. Адууны ширийг 13 мянгаас өндөр үнээр аваагүй. Дунджаар 9000-13000 төгрөгөөр авсан юм л даа. Дэл, сүүлээр нь тал үнээ ч болтугай бариулна. Үүнээс өөр арга алга.

-Тэгэхийн тулд сүүлийг нь тасдаж, авсан юм байна. Годонг нь авсан нь ямар шалтгаантай вэ?

-Годонтой сүүл амархан муудаж, өтдөг. Тийм болохоор хүнд хөлс өгөн, гононгуудыг нь авхуулсан юм.

-Танайд адууны 4000 шир байгаа гэсэн. Бүгдийнхийг нь авхуулсан уу?

-Тэгсэн. Нэг сүүлнээс годонг нь салгахад 300 төгрөгийн хөлс төлсөн.

-Танайд худалдаж авсан хэр олон арьс, шир байгаа вэ?

-Манайд 4000 гаруй адууны шир, 9000 гаруй ямааны арьс, нэлээд хэдэн мянган үхрийн шир, хонины арьс бий.

-Эдгээр арьс, ширээ хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ?

-Гуравдугаар сарын эхээр ямааны арьсыг 30 000-35 000, борлонгийнхыг нь 13 000-15000 төгрөгөөр авсан. Гэтэл өнөөдөр ямааны арьс 18 000, борлонгийнх 8000 төгрөгний үнэ чүү чамай хүрч байна. Үнэ нь дахиад унах байх.

2300 төгрөгийн үнэтэй байсан нэхийний ханш өнөөдөр 500 болчихлоо. Манайх үхрийн ширийг 18 000 мянган төгрөгөөр авсан. Гэтэл өнөөдөр үнэ нь 3000 болчихлоо.

ОДООГООР 100 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭГЭЭД БАЙНА

-Монгол Улс малынхаа арьс, ширийг БНХАУ руу гаргасан танайх худалдаж авсан үнээ барихгүй болохоор алдагдал хүлээх нь тодорхой болж. Одоогоор хэдэн төгрөгний алдагдал хүлээгээд байна вэ?

-Зөвхөн ямааны арьсан дээр л гэхэд цэвэр 50 сая төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Адуу, үхрийн ширний арьстай нийлээд лав 100 гаруй сая төгрөгийн алдагдал хүлээлээ. Зөвхөн одоогийн байдлаар шүү. Ажилчдын нэг өдрийн хөлс 35 000. За, тэгээд цавууны үйлдвэр адууны шир авахгүй, Төрөөс тодорхой шийдвэр гаргахгүй бол 4000 шир авсан мөнгөөрөө “шатна”.

-Танайх одоо арьс, шир авч байгаа юу?

-Өнөөдрийн байдлаар хонины нэхий авмааргүй байна. Одоо авч яах юм бэ. Нэгдүгээрт, ямар ч үнэгүй болсон. Хоёрдугаарт, өмнөхөө яая гэж байж нэмж “шатах”-аас өөр нэмэргүй. Үхрийн шир аваад ямар ч хэрэг алга. Адууны ширийг 10 000 төгрөгөнд өгвөл яах вэ авна. Сүүл, дэл нь шингэн бол тийм үнээр авах боломжгүй болчихоод байна.

Ч.УЛААН САЙД “ЭМЭЭЛТ”-д ИРЖ, БИДНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦААСАЙ

-Төр, засгаас энэ асуудлыг хэрхэн шийдээсэй гэж хүсэж байна вэ. Яаж шийдвэл хамгийн зөв гаргалгаа болох вэ?

-Адууны ширийг БНХАУ руу шууд экспортолдог байсан. Гэтэл дотооддоо үйлдвэрлэнэ, эцсийн бүтээгдэхүүн өөрсдөө гаргана гээд л хориглосон. Одоо байж байгааг нь хар. Сүүлийн хэдэн жил хаврын хаварт ченжүүд худалдаж авсан арьс, ширээ хог дээр аваачин хаядаг л ажилтай боллоо шүү дээ. Нэг ченж л гэхэд дор хаяж 5000 арьс, шир гээд бод доо. Хэчнээн төгрөгөөрөө хохирч үлддэг нь ойлгомжтой. Борви бохисхийх чөлөөгүй хөдөлмөрлөн байж олсон хэдэн төгрөгөөрөө хаврын хаварт “шатдаг” боллоо. Эрсдлийг бид үүрэН, хэдэн төгрөгөөрөө хохироод л өнгөрдөг. Мөнгийг хүн тарьдаггүй. Хог дээр аваачин хаяж буй арьс бүхэн малын буян, мөнгө шүү дээ.

Адууны ширийг нэг удаа ч болтугай БНХАУ руу гаргахад болохгүй юм ер байхгүй. Энд хогийн цэг дээр хэдэн зуун мянгаар нь аваачиж хаяж байхаар. Тийм биз дээ. Өнөөдөр Монголд боловсруулж чадахгүй байж тэгсэн нь дээр. Манай эндхийн ченжүүдийн арьс, ширнүүд түрүүчээсээ муудан, хогийн цэг дээр хаяж байна. Манайх харин ч гайгүй. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 7. Хэд хоногоос дулаарахаас түрүүчээсээ үмхийрч, өтөж эхэлнэ. Тэгэхээр хог дээр аваачиж хаяхаас өөр сонголт бидэнд үлдэхгүй. Ерөөсөө бидний байгаа байдал, дүр зураг ийм л байна. Цаашид яая гээд ч бидэнд арга алга. Төр, засаг нэг юм бодож байгаа байлгүй дээ. Ч.Улаан сайд “Эмээлт”-д ирж, бидний нөхцөл байдалтай танилцаасай. Бид хэдэн зуун сая төгрөгөөрөө хохирч, туйлдаж байна.

“MT” ТӨВ ХАШААНДАА АДУУНЫ 50 000 ГАРУЙ ШИР ДЭЛГЭЖЭЭ

Бид тэднийхээс гараад урагш алхав. Тэдний урд талын нэгэн том хашаанд олон мянган шир дэлгэн, энд тэнд овоолжээ. Тэднийх бол “MT” төв. Дэл, сүүл угаах цехтэй тус төвийн хашаагаар ороход ажил ид өрнөж байв. Таван хүн адууны шир дэлгэн, сүүлийг тасдан, ёстой түмэн завгүй сууж байлаа. Үүний сацуу муудсан арьсны үмхий үнэр үнэртэй байв.

Бид “ТМ” төвийн захирал П.Төмөртогоотой ярилцлаа.

ХОНИНЫ НЭХИЙГ ХАЯХААС ӨӨР СОНГОЛТГҮЙ БОЛСОН

-Танай хашаа дүүрэн арьс, шир байна. Энд ер нь хэчнээн арьс, шир байгаа вэ?

-Хонины 10 000 гаруй нэхий, үхрийн 5000 гаруй шир, адууны 50-иад мянган шир бий. Адууны ширний тал үнийг нь ч болтугай эргүүлж олохын тулд дэл, сүүлийг нь авхуулж, дэлгүүлж байна. Амьхандаа муутгахгүй гээд хатааж байгаа нь энэ.

-Эдгээр арьс, ширээ хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ?

-Өвөл адууны ширийг 15 000 төгрөгөөр авч эхэлсэн. Түүнээс хойш үнэ нь унасаар байгаад одоо 8000 болчихлоо. Хөдөөний түншүүд маань хаа холоос манайхыг зориод байдаг. Нөхцөл байдлаа тайлбарлахад “Хамаагүй ээ. Дараа нь мөнгөтэй болохоороо үнийг нь өгчих” гээд буулгачихаад явчихдаг. Байнга харилцдаг болохоор “Үгүй” гэж хэлж чадахгүй юм аа. Танилын нүүр халуун юм байна шүү дээ. Өнгөрсөн жил бид яг ийм байдалд орсон. Энэ хавийн уулаар нэг адууны шир дэлгэсэн шүү дээ. Яг тийм байдалд өнөө жил орох нь тодорхой болсон. Одоо тэгээд бид 50 000 гаруй адууны ширээ хог дээр хаяхаас өөр сонголт үлдэхгүй нь. Нэг машинд 400 гаруй шир багтдаг. Тэгэхээр 50 000 шир нэлээд хэдэн машинд багтана. Нэг машиныг 150 000 төгрөгөөр хөлсөлнө. Тийм зүйл битгий болоосой гэж үнэхээр их хүсэж байна. Нэхийг шууд хаяхаас өөр аргагүй болсон. Өөр ямар ч гарц байхгүй.

-Танайх хэдэн ажилтантай вэ. Өдөрт хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Манайх энгийн үед 20 гаруй ажилтантай байсан. Халдварын улмаас үүссэн санхүүгийн хямралт өртөөд одоо 10-аад хүн л ажиллуулж байгаа. Цомхотгоод байгаа нь энэ. Арьс, ширээ боловсруулах эргэлтгүй байгаа тул санхүүгийн хүндрэлд орсон. Үнэнийг хэлэхэд ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалд хүрлээ. Ажилчид маань өдөр, өдөрт ажилласнаа тэмдэглүүлдэг. “Өдөрт хэрэглээний мөнгөө л авъя. Мөнгөтэй болохоор нь цалингаа бөөнд нь авъя” гэдэг.

ХЭРВЭЭ БНХАУ РУУ ГАРГАХГҮЙ БОЛ МАНАЙХ ЗӨВХӨН АДУУНЫ ШИРЭН ДЭЭР 370 САЯ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭНЭ

-Одоогоор танайх хэдэн төгрөгний алдагдал хүлээгээд байгаа бол?

-Тухайн үед 13 000 төгрөгөөр авсан. Бүр сүүлд л дээ. Одоо энд 5000 үхрийн шир байна. Давслахад ажилчдын хөлстэйгээ нийлээд нэг ширэнд 1000-1500 төгрөгний өртөг нэмэгдэнэ. За, давсаллаа гэхэд хэндээ зарах вэ. Үхрийн ширэн дээр л гэхэд багадаа 70 хувийн алдагдал хүлээх нь ойлгомжтой болсон. Адууны ширийг БНХАУ руу гаргахгүй бол 50 хувийн алдагдал шууд хүлээнэ.

-Тэгэхээр мөнгөн дүнгээр хэдэн төгрөг гэсэн үг вэ?

-За, нэг адууны ширийг авсан үнэ нь 15 000.             Тэгэхээр 50000 адууны шир 750 сая төгрөг. Тэрний тал үнийг салхинд хийсгэнэ гэсэн үг.

САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН УЛМААС ДЭЛ, СҮҮЛ УГААЖ, БОЛОВСРУУЛДАГ ЦЕХИЙНХЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН

-Танай дэл, сүүл угааж, боловсруулдаг цех ажиллаж байгаа юу?

-Санхүүгийн хүндрэлийн улмаас ажиллахгүй байгаа.

-Энэ хавийн ченжүүд танай цехэд нэлээд горьдлого тээж байгаа нь анзаарагдсан. Ойрын хугацаанд үйл ажиллагаагаа жигдрүүлэх боломж бий юү?

-Үнэндээ тодорхой хэлж чадахгүй нь. Тэгэх боломж алга. Манай хажуу талын төвийн залуу над руу байнга ярьдаг. Тиймээс би “Надад одоо авах боломж алга. Яг манайх шиг адууны ширээ дэлгээд, сүүлийг нь авчих” гэсэн. Нэг ченж ардаа 20-иод айлыг нуруундаа үүрч явдаг. Үнэндээ чардайж байна.

-Харьяа яамнаас та бүхэндээ ирж уулзсан уу?

-Үгүй ээ. Биднийг тоодоггүй шүү дээ. Харьяа яамны удирдлагатай уулзаж, хандаж үзээгүй. Хэвлэлийнхэн л “Эмээлт”-ээр ирж, биднийг тоодог шүү дээ.

Бид дараа нь “Шинэ од” төвийн ченж Ц.Наранцэцэгээс зарим зүйлийг тодруулав. Тэдний худалдаж авсан нэхий түрүүчээсээ муудсан тул хог руу ачуулж эхэлжээ.

МУУДСАН НЭХИЙНҮҮДЭЭ ХОГИЙН ЦЭГ ДЭЭР АВААЧИЖ ХАЯСАН

-Танайх өчигдөр арьснаасаа хог дээр аваачиж хаясан гэж дууллаа. Үнэн үү?

-Үнээн. Юуг нь нуух вэ. Хогийн машин хөлсөлж хаяулсан. Складанд хийсэн арьснууд түрүүчээсээ үмхийрээд, муудаж эхэлсэн. Аль болох ялгаад хаялаа.

-Танайд хэчнээн шир, арьс хадгалаатай байгаа вэ?

-Үхрийн 5000 шир, хонины 28 мянган нэхий бий.

-Хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ?

-Үхрийн ширээ 10 мянга, нэхийгээ өвөл 10.000-11.000 төгрөгөөр худалдаж авсан. Хонины нэхий өвөл 10 000-11.000 мянган төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл үнэгүй шахам болчихлоо. Авах хүн байхгүй. Одоо үнэндээ яахаа мэдэхгүй байна. Гайхаш тасраад сууна. Одоогоор зөвхөн ширнээсээ л гэхэд 25 сая төгрөгийн хохирол амсаад байна.

-Коронавирусийн халдварын улмаас нааштай хариу гарах магадлал бага байгаа. Цаашид хэрхэе гэж төлөвлөж байна вэ? -Өө, ёстой мэдэхгүй. Үүрээ явъя гээд даах биш. Өрөөлд тушаах гээв авах хүн алга. Засгийн газраас “Малчдаа дэмжье” гэж үргэлж хэлдэг. Үнэхээр тэгэхийг хүсэж байгаа бол арьс, ширийг БНХАУ экспортлох хэрэгтэй. Тэгвэл ёстой хаана, хаанаа боломжийн амьдарна. Онолоор бөмбөгдсөн, амьдралаас тасархай хэдэн хүн Төр удирдах халтай юм аа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

zugeer l uragshaa gargah heregteoshd tur zasag denduu oroltsood gai bolood baidiin bishuu nooluur 100 myanga hurgenech geh shig yu bdag yum del suul aris geed bugdiig uragshaa gargaldaa exportoor malchididch heregtei business hiij bgaa humu

Zochin
Zochin
Reply to  zochin

Zasgiin gazar bolon ulaan said ymaanii nooluuraas uur yum bodohgui baigaa yum. Aris shirch gesen strategiin gol buteegdehuunii neg mun. Aris shir beltgeh bolovsruulah tuugeer etcsiin buteegdehuun uildverledeg undesniihee jijid dund uildverl

Зочин
Зочин

ubul nekhii 10.0 r avsan gene uu shaana biz uherin shir 6.0 arai chu hurch nekhii 1000 tuguur l avch bsn yu gd l shaagaad bnaa

Зочин
Зочин

davslaad huraaval tegj hayahgui shuu dee 1500 togrog hemneh geed 15000 r shatah gej

Зочин
Зочин
Reply to  Зочин

Давс 1 кг нь 320 төг.Нэг адуу давслахад 5-6 кг давс орно гэж байна.Дээр нь ажлын хөлс.Тэгээд дараа нь зарагдахгүй бол бүр их шатдаг юм бишүү

иргэн
иргэн

Хайран хөрөнгө. Төр засгийг хараад нэмэргүй.

Болдсайхан
Болдсайхан

Тэгж туйлдаад байгаа юм бол ингэж зовон зовон хийхийн хэрэг байгаа юмуу. Монгол улс төр засагтаа ялархсан гомдомтгой нөхдөөр дүүрлээ

zochin
zochin

ysotoi ysotoi zugeer l garga naad chenjuud geed bgaa humuus chine tsaanaa 10 garui hun davhar tsalinjuulaad yavdag yumshdee ard tumnee yaj yaduuruulahuu gsen bodlogo l yavah yumaa arai denduu yum

Иргэн
Иргэн

За зайлзайл,муусайн луйварчид худлаа шааж байхын,хонины нэхийг 500р аваад удаж байгаа,үхрийн ширийг мяалж байгаад 5000-рл авдагын байналээ.тэгчээд 18000 гэж шаах юм,адууны ширийг ч гсн 3000р л авдаг, ямааныхыг хэзээч 30000р авахгүй зайл2

Зочин
Зочин

hyatadaas uur hend ch hreggui oiriin 2-3 jil aris shir hog blon shu hyatad tuu garghad uun nlohgui bga mungu blj orj iren shd hen ni saad tabiad ard tvmnii amidralaar toglood bn aa

Монгол
Монгол
Reply to  Зочин

Арьс ширний техникийн зохицуулалт гээд балай юмыг цуцлах хэрэгтэй. Үйлдвэрүүдийн хүсэлтээр гаргасан техникийн зохицуулалтыг цуцлах юм бол үхэр адууны ширийг Хятад Орос руу шууд гаргах боломж байгаа.Арьс ширний холбоо эсэргүүцээд байдаг юм

Зочин
Зочин
Reply to  Монгол

tiim shyy holbooniih zahiral geed neg balai nuhur bii aris shirend nemuu urtug shingeene ene ter gej hutsaj yavdag tedni ur dun

нарнэргүй
нарнэргүй

Арчаагүй төрийн буянаар ард түмэн мөн их юм үзэх юм даа,Хайран малын буян.Хайран хүмүүсийн хөдөлмөр

zochin
zochin

tor bish covid oos bolj l hil ee haasan hil haagaagui bol owchin hurdan tarhaj mongol huntei uldehu yahu l bolno shd gants aris shirnii chenjuud onoodor asuudaltai n bish haa saaigui salbar burt l asuudal undarch l baigaa

Зочин
Зочин
Reply to  zochin

ok

зочин
зочин

Овоо мөнгөтэй болсон байжээ. Мэдрэмж муутай ашиг хэт харсан бололтой. Үйлийн лай.

Иргэн
Иргэн
Reply to  зочин

Үнэн үнэн өөрсдөө жирийн иргэдийг хохироож хямд үнээр луйвардаж авсан нөхөд үйлийн үрээ эдэлцгээ. өөр яахав. Нэг л худлаа төр засагтаа ялархсан муулсан гарууд Вирусээс болж хямраагүй хэн байгаан,бүгд л өртөж бна.Вируст төр ямар хамаа бнаа?

Иргэн
Иргэн

Улсын их хурлын гишүүдээр нүх ухуулж зөөлгөн булуулах хэрэгтэй. Тэгвэл тэд мэдэрч арьс шир боловсруулах үйлдвэр хэрэгтэйг ойлгоно. Занданшатараа нэг коммунист субботник зохион байгуулна байгаа.

zah zeel ba urvalt
zah zeel ba urvalt

Улаан саад байхад бүгдийг зах зээлийн үнээр худалдаж авна .
Ноолуурын 100 000 төгрөгөөр, удахгүй арьс ширийг гээд дэс дараатай хулхидах байх

уламжлалт технологи аминд орно
уламжлалт технологи аминд орно

Монгол аргаар элдээд ядаж хагас боловсруулаад, эсвэл давсалсан байхад чанараа алдахгүй байх байв.
Мэдлэггүйгээсээ мөнгөө салхинд хийсгэлээ дээ .

Зочин
Зочин

Ардын нам Ардын засаг Хүрэлсүхдээ л гомд ахиад битгий сонго ажилчиддаа хэл

Зочин
Зочин

Удахгүй ноолуураа хаяна хэнд ч хэрэггүй

zochin
zochin

ardchilal nereer bvx vildveree dampuuruulsan xorxoinuud.vildvergvi uls yaj xogjix ve de.30 jiliin gutamshigaa temdegleed ba uu bas svgnvvd.ymar ch nam xereggvi shv

Emeelt
Emeelt

Hytaduudiin mongo shvvdee mongolchuud negch tugruguur avaagvi

Зочин
Зочин

Арьс ширний холбоо, Экспортлогчдын холбооноос хэдэн төгрөг авч энэ постоо оруулж байгаа вэ?

Зочин
Зочин

Сайхан дуунууд, одоо хүртэл сэтгэлд дотно байдаг юм. Боломжоороо тусалнаа.

Сэтгүүлчид хэлэх үг байна.
Сэтгүүлчид хэлэх үг байна.

Энэ мэдээний гарчигийг хараад Монгол ахуйгаа мэддэггүй хүний бичсэн мэдээ байна даа хэмээн бодлоо. Сэтгүүлч хүн.... туйлдаж муудсан арьс шир .... гэж яавч бичиж болохгүй л дээ . Туйлдаж муудах гэж амьтай юман дээр бичиж болно

DGG
DGG

ТУЙЛДАЖ ЯДРАХААРАА АРЬС ШИРЭЭ ХОГ ДЭЭР ХАЯДАГ ЮМ УУ?

nemuu urtug
nemuu urtug

khyatad uruu gargakhiin orond nemuu urtug shingesen buteegdekhuun bolgokh yestoi. tegekh khuselgui baigaa ni ilt bna. change khiikheesee iluutei khudulmurluvul zugeer sen

Монгол
Монгол

Арьс ширний техникийн зохицуулалт гээд балай юмыг цуцлах хэрэгтэй. Үйлдвэрүүдийн хүсэлтээр гаргасан техникийн зохицуулалтыг цуцлах юм бол үхэр адууны ширийг Хятад Орос руу шууд гаргах боломж байгаа.Арьс ширний холбоо эсэргүүцээд байдаг юм

Зочин
Зочин

МААн орон байж бсан үйлдвэрүүдээ устгаад бгаагаа яаж ч чадахгүй бх гэж.Бид нар Монголд нүүж ирээгүй.Энэ асуудал үргэлж дагаж бхад шийдэх талаар юу ч хийхгүй,ганц үйлдвэр ч барьчихгүй нээрээ дэндүү арчаагүй төр засагтай 30аад жил болжээ.

shuluulagch
shuluulagch
Reply to  Зочин

ard tumniig miyalsaar baigaad zugeer shahuu avsan uym uilii chini ur irj bgaa ym tegeed ch ta nariin mungu bish hujaa nariin mungu urunduu uursdiiguu ugtsuguu ard tumniig olon jil shullaa odoo nooluur geed nud chine ulaanaar ergeldeed bgaa

Холбоотой мэдээ

Back to top button