НИЙГЭМЯрилцлага

Японд байгаа С.Мягмаржаргал: Эмчилгээгүй гэж оношлогдсон аавтайгаа хурдан уулзаж, үнсүүлэх юм сан

Коронавирусийн халдварын улмаас Монголын мянга мянган иргэн гадаадын оронд гацан, эх орондоо ирэх боломжгүй байгаа билээ. Японы Айчи мужийн Нагоя хотод байгаа монгол иргэн Сандагийн Мягмаржаргалын аав нь элэгний хорт хавдар тусчээ. Тэрбээр энэ айхтар мэдээг энэ сарын 7-нд мэдсэнээсээ хойш Монголдоо, аав дээрээ хурдан ирэх сэн гэж яаран, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдэрч явна. Хүний нутагт цөхрөнгөө барьж, уйлахаас өөрөөр аавдаа олигтой тусалж чадахгүй байгаадаа өөрийгөө зэмлэж суугаа түүнтэй ярилцлаа.

-Аавынх нь бие гэнэт муудсаны улмаас эх орондоо яаралтай ирэх зайлгүй шаардлага гарсан гэсэн. Энэ тухайгаа тодруулна уу?

-Дөрөвдүгээр сарын 5-ны орой аавын минь бие гэнэт халуурсан гэсэн. Тэгээд маргааш нь Улаанбаатар хотод ирэн, эмнэлэгт үзүүлж, ЭХО-нд харуулахад хоёр бөөр нь устай, атгасан гар шиг, элэг нь хавдартай байсан гэсэн онош гарсан юм билээ. Ээж надтай холбогдон “Аавыг нь үзүүллээ. Хавдартай байна гэнэ” гээд уйлаад хэлсэн. Би итгэж ядан “Худлаа байгаасай” гээд шөнөжингөө уйлж хонов.

Монголд байдаг нэг эмч найзтайгаа холбоо барин, тусламж хүсэхэд “Аавтай нь уулзъя. Шинжилгээнийх нь бичгийг үзье” гэлээ. Тэгээд ээж аавыг СОНГДО-д дагуулж очоод уулзсан юм. Дараа нь манай найз над руу яриад “Аавынх нь бие их тааруу байна” гэв. Тэгэхээр нь “Найздаа туслаач. Нарийвчилсан шинжилгээ хийлгэж болох уу” гэхэд зөвшөөрсөн.  Маргааш аавын биеийг үзүүлээд, шинжилгээнийх нь хариуг яаралтайгаар гаргуулав. Найз маань над руу яриад “Уучлаарай найзаа, ийм муухай мэдээ дуулгаж байгаад. Аав чинь элэгний хорт хавдартай байна” гэхэд нь юу гэх учраа олоогүй.

Сандарсандаа “Ээж мэдэж байгаа юу” гэхэд “Хэлсээн. Үнэнийг хэлэхэд эдгэрэх найдвар байхгүй” хэмээсэн. “Хэр удах вэ” гэж тодруулахад “Удлаа л гэхэд нэг сар. Мэс засалд ороод нэмэргүй. Хавдар нь ерөнхийдөө хүнд шатандаа орчихож, бүх биеэр нь тархсан байна” гэлээ. Энэ тухай аав мэдээгүй байгаа. Ээж минь ийм хариу сонсчихоод аавын дэргэд юу ч болоогүй юм шиг, нулимсаа тэвчэн суух ямар хэцүү байгаа бол.

Охин минь энэ жил 11 настай. Надтай фэйсбүүкээр холбогдсоноо “Ээж ээ, өвөө үхэх юм уу. Эмчлэх ямар ч арга байхгүй юм уу” гээд палхийтэл хэлсэн. Тэгэхээр нь “Өвөөгийнх нь бие зүгээр ээ. Өвөөдөө мэдэгдэж ерөөсөө болохгүй” гэсэн. Охиндоо хүртэл ингэж худлаа ярих үнэхээр хэцүү юм байна.

Аавын шинжилгээний хариуг сонссоноосоо хойш эх орондоо, аав дээрээ хурдан очих сон гээд яарч, арга мухардаж сууна. Монголд байсан бол гүйж очоод тэврүүлэх сэн. Гэтэл хүний нутагт, тэгээд ийм айхтар халдвар гарчихсан байхад ийм байдалд орчихлоо. “Яах вэ, бурхан минь надад туслаач” гэж өчигдөржин гэрийнхээ хажуу талын голын захад ганцаараа залбирч суусан. Монголдоо хурдан очиж, аавтайгаа ганц ч удаа болтугай уулзан, “Хайртай шүү” гэж хэлээд тэврүүлэхийг хүсэж байна.

-Аавынх нь бие өмнө нь өвддөг байсан уу?

-Ерөөсөө тав, зургаахан хоногийн өмнө хэвлий хэсэгт нь нэг хатуу юм гарсан юм билээ. Гурван хоногийн дараа дотор нь муухайраад. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд ийм хариу гарлаа.

-Та эхээс гурвуулаа юм билээ. Хоёр дүү нь Монголд байгаа юу?

-Хоёр дүү маань Чехэд амьдардаг. Тэд маань эх орондоо, аав дээр очих ямар ч боломжгүй байгаа. Аавын шинжилгээний хариуны талаар эмэгтэй дүүдээ хэлэхэд “Яагаад ганцхан сар амьдарна гэж. Адаглаад хагас жил болохгүй юм уу, эгч ээ гээд уйлсан. Орой нь халгаж, халгаж байгаад эрэгтэй дүүдээ хэлэхэд “Би аав, ээжийнхээ төлөө л энд ажиллаж байгаа шүү дээ. Аав минь өөд болчихвол би яаж амьдрах юм бэ” гээд хоёулаа шөнөжин уйлсан.

“Бурхан болохоос нь өмнө аавтайгаа уулзаж чадах болов уу” гэх айдас бид гуравт байна. Шөнө нойр хүрэхгүй, хоол идэх хүсэлгүй, уйлахаас өөр хийж чадах юмгүй аргаа барж сууна. Өвчин хэлж бус хийсэж ирдэг. Харамсалтай мэдээ сонссоноосоо хойш гэрийнхээ хажуу талын гол дээр өдөржин уйлж, өдрийг өнгөрөөж байна сууна.

-Юу юунаас илүү аавтайгаа хурдан уулзах сан гээд яарч байгаа нь мэдээж. Аавтайгаа цахимаар үргэлж холбоотой байгаа юу?

-Аав минь фэйсбүүк ашигладаггүй. Ээжийн цахим хаягаар дамжуулан аавтайгаа ярьдаг. Яавал эх орондоо, аав дээрээ хурдан очих вэ гэхээс өөр юм бодох сөхөө надад алга.

-Аавын тань бие одоо ямархуу байгаа вэ?

-Алхахаар хэвлий хэсэг рүүгээ унжиж өвдөөд байгаа гэсэн. Элэгний хорт хавдрын зовуурь нь тийм байдаг юм байна. Элгийг дүлий эрхтэн гэж ярьдаг шүү дээ. Хэвлий хэсэгт нь хатуу юм гарч ирж байж л мэдэгдэсэн гэнэ лээ. Бие нь дээр нь хатуу юм гараад нэг их удаагүй байхад л бие нь шарласан. Аавынхаа шаралсан царай, цонхийсон нүдийг нь хараад өөрийн эрхгүй утсаа салгасан. “Арай ч дээ. Аавын минь царай, нүд нь ийм болчих гэж. Уйлахаас өөр юу ч хийж чадахгүй ингэж байгаад бурхан болгочихвол яана аа” гээд өөрийн эрхгүй уйлсан.

-Та ер нь эх орондоо яаралтай ирэх талаар хэр удаан хөөцөлдөж байгаа вэ. ГХЯ, МИАТ-д хүсэлт гаргасан уу?

-Аавын шинжилгээний хариуг дөрөвдүгээр сарын 7-нд мэдсэнээсээ хойш хөөцөлдөж байна. Япон улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны дугаарыг хайгаад, захидал бичсэн. Одоо хэр хариу алга. Маргааш нь Токио дахь элчинтэй холбогдоход “Бүртгэл хийхгүй. Монголоос тусгай үүргийн онгоц хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа. Харамсалтай байна” гэсэн.

Ийм мэдээ сонсоод үнэхээр цочирдсон, тэгээд бүр ганцхан сар амьдрахаар байна гэж хэлэхэд нь. Гэрт байхаар давчдаад дэмий голын эрэг дээр очоод уйлж суудаг. Япон дахь монголчуудын цахим группт “Гэртээ харих юм сан” гэж пост оруулсан чинь зарин нь “Харин тийм ээ. Хурдан харимаар байна” гэсэн байна лээ. Бас зарим нь “Байгаа газраа зохицоод амьдрах хэрэгтэй”, “Далайг гатлаад оч” гэсэн байсан. Аав минь бие тааруу, хүүхдүүдтэйгээ уулзах сан гээд өдөр хоногийг тоолж байхад би энд ингээд уйлахаас өөр хийж чадах юмгүй сууна. Саяхан Япон руу тусгай үүргийн нислэг хөөргөж, монгол иргэдээ авчирсан. Тухайн үед аавын хавдрын талаар мэдээгүй, ийм хариу гараагүй байсан юм аа.

-Ойрын хугацаанд Япон руу тусгай үүргийн нислэг хөөргөх сураг гараагүй байгаа. Эх орондоо ирэх ямар гаргалгаа хайж байна вэ?

-Хайртай хүмүүстээ аль болох цаг гаргаж, баярлуулж байгаарай. Бие нь өвдөөд, хугацаа хэлсэн үед хайртай, хамгийн эрхэм хүнийхээ үнэ цэнийг улам мэдэрдэг юм байна. Өмнө нь анзаардаггүй байсан зүйлээ хүртэл зурагнаас хардаг юм байна. “Яагаад миний аав гэж” хэмээн харамсдаг юм байна. Ээж маань хоёр шөнө унтаж чадахгүй, над руу чат бичлээ. Өчигдөр “Ээж нь гурван хүүхдийнхээ төлөө, ханиа амьдруулахын төлөө бүхнийг хийнэ” гэсэн. Би ч бас аавыгаа урт удаан жил амьдруулахын төлөө бүхнийг хиймээр байна. Хэрвээ нааштай хариу гарахгүй би энд байхад аав минь бурхан болчихвол яах вэ. Одоо үнэндээ цаг хугацаа юу юунаас илүү чухал байна. Аавыгаа дахиад олон олон жил амьдруулмаар байна. Бүр боломжгүй гэхэд аавтайгаа уулзан, хайртайгаа хэлээд тэврүүлмээр байна. Надад болон хоёр дүүг минь эх орондоо очин, аавтайгаа уулзахад туслахыг монгол түмнээсээ, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УОК, ГХЯ, Япон Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам туслахыг чин сэтгэлээ хүсье. Үнэхээр чин сэтгэлээсээ гуйж байна. Энд эх орондоо хурдан юм сан гээд Монголоос онгоц хүлээсэн, байх айл хайсан зөндөө олон монгол хүн бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бусад хүмүүст !
Бусад хүмүүст !

Манай эрүүл мэндийн систем муу ч гэсэн ашиглаад жилдээ 50000 төгрөг төлөөд шаардлага гэнэт гарв�##� улсын эмнэлэгт үзүүлэх ойр зуурын шинжилгээ хийлгэх үзүүлэх эрхтэй бай л даа хүмүүс ээ. Сарын биш жилийн тавь гэдэг хямд шүү дээ үнэндээ.

Зочин
Зочин

Хөдөө байдаг хүмүүс дандаа 4.р шатандаа орсон хойно нь үзүүлнэ ялангуяа эрчүүд аавдаа анхаарч бай элэг дүлий эрхтэн одоо ээжийгээ үзүүл өөрөө ч үзүүл

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дүлий дээ гэнэт ингэхгүй байх. Шинж тэмдэг мэдэгдэж л байсан байх тоохгүй яваад байсан байх. Хөдөө эмч нар 40 гарангуут нь үзүүлэх зөвлөгөө хэлж байв�##� таарна. Нэг өрхийн эмч байж л байгаа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эмч нь хөдөөнийхөн зөнгөр тул сайн сануулж байх хэрэгтэй. Ганц удаа мэссэж захиа явуулж болно. Эрүүл мэндийн даатг�##� муу ч гэсэн хямд .

Зочин
Зочин
Reply to  Зочин

Даатг�##� жилд 50000 + орчим төгрөг. Үүнийгээ төлөөд жилдээ нэг удаа эмнэлэгт очоод энэ хямд даатг�##�аараа дотор эртхнүүдээ эхогоор харуулаад ганц шинжилгээ өгөөд яваад байж болно. Ийм хүнд шатанд орвол ямар ч найдвар байхгүй.

Зочин
Зочин

Дэлхий нийтийг бүрхсэн цар тахлаас болж мянга мянган хүн хохирч байна, я�##�тай ч билээ

Зочин
Зочин

Гурван хүүхдийнх нь нэг нь Монголдоо байж, эцэг эхийгээ анхаарч болоогүй юм байх даа. Амьдр�##� хэцүү л байгаа байх, гэв хүүхдээ аав ээждээ орхиод хүний нутагт бүгдээрээ гарчихаар чинь энд үлдсэн эцэг, эхийнх нь элэг, ходоод яаж эрүүл байх вэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юу бичээд байгаа эргүү дурак вэ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

За сүртэй юм бэ? Яв�##�гүй яадаг? Элэг ходоод чинь буруу хооллолт архи х�##�двараас болж эхэлж өвддөг. Монголд буруу хооллолт өөх идэх явд�##� их бий. Ядаж л хэдэн жилийн өмнө элэг бүтэн мгл гээд байх үед өөрийгөө үзүүлэх ёстой.

Зочин
Зочин

Jildee 1 udaa ehod haruulj tsus, s###snii shinjilgee ugch baival zugeer tseejee gereld haruulah hodood buduun gedsee duranduulah geed ert onoshloh bolomjuud bii .

Зочин
Зочин

Otoch odi geed emneleg baigaa. ternii Baatar geed ulamjlaltiin emchiig ih sain geh ym bilee. ter hvnees tan avch uugaad naidvargvj hej bsan hvn odoog hvrtel10 garui jil amidarch bgaa gej sonsson shvv

Зочин
Зочин

Яана аа Элбэгдорж, Аса, С.Амарсайханы гэр бүлийн хэдэн гишүүний оронд энэ хүн сууж ирэх ёстой байж дээ? Онгоцонд суулгах жагса�##�т гаргасан хариуцах хүн нь тайлбар хэлнэ үү?

wTf
wTf
Reply to  Зочин

Uchnuun hetsuu hun bna. Hugshin jiremsen bolon yaraltai butsah yostoi!!! Ter humuusiig uldeegeed ene huniig yavuulah ni zuv gesen ug uu? Hariulna uu?

Хариулт
Хариулт
Reply to  Зочин

4-р сарын долооноос хойш монгол явах онгоц хайж байгаа юм байна.За тэгээд ирлээ гэхэд шууд уулзуулахгүй ш дээ.21 хоног тусгаарлагдана. Хэцүү юм болжээ

зочин
зочин
Reply to  Зочин

Энэ хүн 4.07-оос хойш ирэх арга хайж байгаа юм байна шүү дээ тэд чинь 4.2-д ирсэн билүү

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Энэ хүмүүс яагаад урьд нь ирээгүй юм бэ. Одоо өөрсдийнхөө амьр�##�ын асуудлыг хэн нэгэнд тохох гээд байх юм. Аавынхаа эрүүл мэндийн асуудлыг мэдсээр байж 1 нь ч гэсэн ирэхгүй яасан юм бол. Ийм асууд�##�тай хүн олон л байгаа. Эртхэн бодох байж

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Саяхан мэдсэн гээд бгаа юм бишүү? Уншаад юм ойлгодоггүй юм уу

1 цаг алх
1 цаг алх

35-40 хүрвэл тэрнээс хойш жилдээ нэг удаа ойр зуурын шинжилгээ өгч мөн эхо-д харуулж бай. Эхо өвдөх асууд�##�гүй гаднаас нь хараад болдог. Эхогоор бараг бүх эрхтний чинь байдлыг хэлж өгдөг. Тэгээд өөх бүү ид архи бүүуу. Зурх элэгний дайсан.

Зочин
Зочин

Яг үнэн хувь хүний ухамсар

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ер нь бол гэр бүлийн эрүүл,аз жарг�##�тай хамтын амьдр�##� чух�##� шүү

Гэрэл
Гэрэл

Хөдөөний эмч нар мэдлэг муу хийж бгаа юм байхгүй ажил хийж бгаа нэртэй ц�##�ин ава�##� өдөр сар өнгөрөөдөг хөдөөнийхөн хаврын хатуу цаг эхлэхээс өмнө эмнэлэгт хэвтэж жаахан эмчлүүлэх гэхээр хял�##�заж цэхэлзээл дургүй бдаг

Зоч
Зоч

Манай хөдөөний эрчүүд их цөлх байдаг шүү. Ийм болтлоо ямар нэг зовиур шинж тэмдэг илэрч л таарна. Ядарна, турна, цанхайна. Хүмүүс минь ээ, биеэ хайрла, чагна, урьдчилан сэргийлэх үзлэгт ор. 1ч болов хүүхэдтэйгээ уулзаасай даа, бурхан минь.

mongol eej
mongol eej

yana daa,Solongos dah Mongoliin elchin luu hurdhan handaad burtguulsen ni deer bhaa!!!
Solongos ruu udahgui MIATnisleg hiih surag garaad baigaa shuu duu min,Japonaas bol So ruu nisleg baigaa bhaa.

mongol eej
mongol eej

Setgelee barij taivan 1arga bodooroi,garts oldoj l taaraa duu min,yagaa ch ugui bitgii uilj unjaarai,zorigtoi bgaarai

Иргэн
Иргэн

Сансрын бензин колонкийн ард байдаг Цолмандах эмчийн элэгний эмнэлэгт оч. Их сайн шүү. Та нарт ямар нэгэн ганц олдоно доо

Холбоотой мэдээ

Back to top button