НИЙГЭМ

Д.Болдын мэдрэмж, дууны сонголт “КҮҮЛ” байлаа

Долоо хоног бүрийн ням гаригт үзэгчдийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө “уядаг” “Voice of the Mongolia” шоу нэвтрүүлгийн ээлжит дугаарт Д.Болдын багийнхан жинхэнэ доргиолоо. Төрийн соёрхолтын багийнхны хоршил, дууны сонголт гээд өөлөх зүйл үнэндээ байсангүй.

“Battle” шатны сүүлчийн дугаар байсан тул Д.Болдын багийнхан ачааны хүндийг үүрсэн. Үзэгчид тэднээс их зүйл хүлээж байв. Олны энэ их том хүлээлтийг Д.Болд мэдрэмж, ур чадвараараа, үзүүлбэрүүдээрээ давж чадлаа.

Тухайн үзүүлбэрт хэн, хэнтэй баттледуулах, дууны сонголт маш чухал. Д.Болд шүүгчийн дууны сонголт, мэдрэмж үнэхээр күүл байлаа.

“The voice of Mongolia”-ийн тайзнаас анхны хамтлаг мэндэллээ

“Battle” шатны хөшгийг эрч хүчээр дүүрэн охид болох Г.Саруултуяа, Н.Энэрэлсайхан нар хаасан. Тэд “Kill This Love” дууг дуулсны дараа Д.Болд шүүгч “Хэрвээ шоны зохион байгуулагчид зөвшөөрвөл, хоёуланг нь үлдээн, хамтлаг байгуулах” саналтай байна гэсэн. Улмаар “Монгол тв”-ын продюсерууд “Хэрвээ өөрсдөө зөвшөөрвөл татгалзах зүйлгүй” гэсэн юм. Г.Саруулсайхан, Н.Энэрэлсайхан нар нэлээд бодож, ярилцаж байгаад зөвшөөрснөөр “The voice of Mongolia” шоуны түүхэнд анх удаа хамтлаг мэндэллээ. Тэгэхээр тэд дараагийн шатанд хамтдаа өрсөлдөнө гэсэн үг.

Х.ЯДАМЫН ХҮЧТЭЙ ХООЛОЙ ЯЛГАРАВ

Эхний шатанд гайхалтай хоолойгоороо олныг уяруулж, Д.Болд шүүгч зүүлтээ бэлэглэсэн Х.Ядам Х.Түвшинтөр нар энэ удаа Ж.Буянтогтохын “Эргэх дөрвөн улирал” дууг дуулан өрсөлдөн. Тэдний өрсөлдөөнөөс Д.Болд Х.Ядамыг сонголоо.

ЭРГЭН ИРСЭН АЛУНГООГИЙН ЭЭЛЖИТ ТЭСРЭЛТ

Г.Нямхишиг, Б.Алунгоо нар “"Señorita” дууг дуулсан. Д.Болд шүүгч тэднээс Б.Алунгоог авч үлдлээ. Ингэснээр өмнөх шоунд Укагийн багт багтаад энэ шатанд хасагдсан Б.Алунгоо ээлжит тэсрэлтээ хийлээ.

С.ОНОНБАТ М.САРАНМАРАЛЫГ ШҮҮРЭВ

Дархан-Уул аймгийн аврагч залуу Ө.Аззориг, М.Саранмарал нар “Амьдралын тоглоом” дууг дуулсан. Д.Болд шүүгч реппер залууг сонгон, багтаа үлдээлээ. Үүний дараа С.Ононбат сүүлчийн шүүрэх боломжоороо М.Сарангэрэлийг багтаа элсүүлэв.

Д.БОЛД УРАН БҮТЭЭЛИЙГ НЬ ХИЙЖ ӨГӨХӨӨ Ж.БААСАНЖАРГАЛД АМЛАВ

Г.Мөнхшагай, Ж.Баасанжаргал нар Ed Sheeran – Photograph дууны бас нэгэн сонирхолтой хувилбарыг тайзнаа амилуулсан. Тэдний сонирхолтой өрсөлдөөн дундаас Г.Мөнхшагайг сонгосон. Хэдийгээр Ж.Баасанжаргал шоуг орхих болсон ч Д.Болд түүнийг гэнэтийн бэлэг барьж, шинэ уран бүтээл хийж өгөхөө амлав.

Гавьяат жүжигчин Үнэнхүүгийн охин Ү.Уртнасан, ухаалаг залуу М.Батзориг нар Foy Vance – “Make It Rain” дууг гайхалтай хоршин, олны сэтгэлийг хөдөлгөв. Тэднээс Д.Болд М.Батзоригийг сонгов.

Жүжигчин бүсгүй У.Минжин, их хуурч охин Б.Ану нар баттлын шатанд “Blank Space” дууг амилуулсан. Д.Болд шүүгч тэднээс Б.Ануг сонгон, дараагийн шатанд хамт зүтгэхээр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
4 сар 13, 2020 13:45

Болд аргагүй л төрийн соёрхолт гэдгээ бат�##�лаа. Баяр хүргэе. 3 шүүгч 3 уулаа мундаг. ТВ гээр хэзээ давтаж үзүүлэх вэ

зочин
зочин
4 сар 13, 2020 17:39
Reply to  зочин

хэхэхэ үзээгүй байж пялдагадчихсан уу хахахаха

Зочин
Зочин
4 сар 13, 2020 13:54

anujin
=

sodnom
sodnom
4 сар 13, 2020 13:56

aanujin

Холбоотой мэдээ

Back to top button